Санхүүгийн эрх чөлөөнд хүрмээр байна уу?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Санхүүгийн эрх чөлөөнд хүрмээр байна уу?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн баян эмэгтэй болмоор байна яах вэ?

Мөнгөтэй болохыг хүсдэггүй хүн байдаг билүү?
Хүн болгоны дотор санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хүсэл байдаг гэдэгт би бүрэн итгэлтэй байна. 
Гэвч санхүүгийн эрх чөлөө гэдэг ойлголтыг асар томоор төсөөлж өөрийгөө хэзээ ч хүрэхгүй гэдэгтээ эвлэрсэн суугаа юм биш биз?

Бидэнд ирүүлсэн захидалд хариулъя

  1. Санхүүдээ хяналт тавьж сур. Бид ихэвчлэн хэрэгцээгээрээ биш сэтгэлзүйн ханамж авах зүйлсэд мөнгөө үрдэг. Миний “Мөнгө ба миний үнэ цэнэ” номыг цахимаар болон хүргэлтээр авч уншаарай.
  2. Сэтгэлийн хөдөлгөөнөө дарж, шинээр зөв дадал суралцаарай. Хэрэв хэрэггүй зүйл худалдаж аваад байвал хэрэгтэй юмаа зарах аюул удахгүй нүүрлэнэ.
  3. Орлогоо нэмэх арга замуудыг хай. Бизнес хийх үү, хөрөнгө оруулалт хайх уу чиний сонголт. Орлогын дан ганц эх үүсвэрт бүү найд. Орлогын олон нь дээр.
  4. Чиний мөнгө болоод орлогын хэмжээ бол чиний сэтгэл зүйн асуудал байдаг. Чи хэдийг олохыг хүсч байна тэрийгээ олох чадвартай.
  5. Cashflow Quadrant – Хөрөнгө оруулалт
  6. Санхүүгийн 3 сав – Орлогынхоо 30 хувиас доошгүйг хадгал. Хадгалах мөнгөө 1. Аюулгүй байдлын сав 2. Өсөлтийн сав 3. Мөрөөдлийн саванд хувааж хийнэ.
  7. Хадгаламжаа эхэлж хий. Үлдсэнийг нь зарлагад
  8. Маргааш гэж хойшлуулалгүй өнөөдрөөс эхэлж судал.

Мөнгөтэй болохоор хийнэ гэж битгий бод. Яг одоо хийж эхэл. Заавал их мөнгөтэй болсон хойноо хадгална гэж битгий бод. Таны орлого хэд ч байсан та 30 хувиа заавал хадгалаарай, хадгалсан хүн л мөнгөтэй болно.

Хөрөнгө оруулахад алдаа гарч болно. Явсан нохой яс зууна гэдэг. Хийж үзэж байж чи туршлагатай болно шүү дээ. Аль нь танд ойр санагдаж байна түүнээс эхэлж хөрөнгө оруул. Гэхдээ бусдыг нь хожим судалж, шинэ боломжуудыг судлахаа бүү мартаарай.

“Бүх өндгөө нэг саванд бүү хий” -Warren Buffet

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>