Monica Batsukh

HomeMonica Batsukh

МИНИЙ ТУХАЙ ТОВЧХОНДОО

Monica slider-4

  • 8 настайдаа танил эгчийгээ гадаад руу сургуульд явж байхыг хараад гадаад явж эрдэм мэдлэгтэй мундаг эгч болохыг мөрөөдсөн.
  • 1995 онд Бээжингийн их сургуульд суралцах эрхийн урилгаа хүлээн авсан. Олон жил хичээл сурлагадаа анхаарал тавьсаны маань анхны амжилтын гараа байлаа.
  • 2000 онд Мөрөөдөл биелсэн. Бээжинд их сургуульд төгсөөд инженер болоод Монголдоо буцаж ирсэн. Мэдлэгтэй болсон ч түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж чадахгүй амьдралын туршлага чадвар дутагдаж байгаагаа олж мэдэрсэн.
  • 2002 онд Аавыгаа зуурдаар алдсан. Амьдралын бэрхшээл, Монголчуудын амьдралд тулгарч буй бэрхшээлүүдийг тодоос тод мэдэрсэн.
  • 2003 онд Бэрхшээл шийдэх Боломжийг олохоор Англи руу гарсан. Хамгийн түрүүнд хийсэн ажлынхаа хөдөлмөрөөрөө шударга мөнгө олж сурахыг хүссэн.
  • 2004 онд Хөөрхөн хүүтэй болсон. Хүүгээсээ, амьдралаасаа суралцаж эхэлсэн. Ажлыг багаас нь эхэлж шударга хөдөлмөрийн амтыг мэдэрч тууштай ажиллаж сурсан.
  • 2007 онд Мөнгө хийж сурсан амжилттай. "Баян аав, ядуу аав" номын зохиолч Р.Т.Киёосакигийн дасгалжуулалтаар, ээжтэйгээ хамтаар хөрөнгө оруулалт амжилттай хийж чадсан.
  • 2011 онд Бэрхшээл ба Боломж анхны номоо хэвлэж гаргасан. Олон мянган Монголчуудын талархалын хүртэж эхэлсэн. Анхны Амжилтанд Хүргэх Бодолтой Алхам цахим хичээлээ цацсан.
  • 2012 онд Бэрхшээл ба Боломж podcast радио нэвтрүүлгээ гаргаж эхэлсэн. 3 сарын дотор 20000 удаа татагдсан. Бэрхшээл ба Боломж аудио номоо уншиж СД-гээр гаргасан. Бизнесийн Дасгалжуулагч, Энтерпрайз Ментор мэргэжлийн эрхээ авсан.
  • 2013 онд Мөнгө ба Миний Үнэ Цэнэ номоо хэвлэж гаргасан. Мөнгө ба Миний Үнэ Цэнэ аудио номоо уншиж СД хэвлэж гаргасан. Бэрхшээл ба Боломж радио цуврал СД-гээр гарсан.
  • 2015 онд Entrepreneur Mastermind Scholarship 2015 оны ялагч болсон. Ричард Брансон-ы Necker Island-аас ментор хөтөлбөрийн дэмжлэг зөвлөгөө авсан.
  • 2015 онд iLab Global Impact Award 2015 оны дэд байранд шалгарсан. Multimillionaire Roger James Hamilton-той менторын харилцаатай ажиллах эрхийн бичгийг гардан авсан.
  • 2015 онд Их Британи улсын Хамгийн Итгэл хүлээсэн Бизнес Удирдагч шагналын эзэн болж тодорсон.
  • 2016 онд Их Британи улсад болсон Startup Batlle 2016 уралдаанд TOP 10 дотор багаараа тэргүүлж шалгарсан.
  • 2016 онд "30 ХОНОГТ АМЬДРАЛАА ӨӨРЧИЛЬЕ" аянаа онлайн ертөнцөд зарлаж мянга мянган хүний амьдралд хувь нэмэр оруулж байна.
  • 2016 онд Их Британи улсын Дасгалжуулагчийн Академид Internation Coach of the Year 2016 дэд байранд шалгарсан.

МАНАЙ БАГ

team-usuhuu200x200tinified

Ө.Өсөхбаяр

Creative Editor
team-monica200x200

Monica Batsukh

Амьдралын, Бизнесийн Дасгалжуулагч
team-battuya200x200

Б.Баттуяа

Санхүүгийн мэргэжилтэн

ҮНЭТ ЗҮЙЛ

Монгол Амьдралын Дасгалжуулагч бол Монголын өнөөгийн нийгэмд Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад явагдаж буй хамгийн их эрэлт хэрэгцээтэй шинэ аргачлалийг мэргэжлийн өндөр түвшинд хүргэж байгаагаараа давтагдашгүй нөөц бололцоог бүтээгч байгууллага юм. Бид үйлчилгээнийхээ чадвар чанарыг байнга өсгөж өргөжүүлэхэд төвлөрч ажилладаг. Монголд ба Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй Монголчуудад хамгийн тохиромжтой сургалт, өөрийгөө хөгжүүлэх нөөц бололцоог бий болгох.

  • Алсын зайнаас хэрэгжүүлэх боломжтой цахим сургалтууд
  • Удирдах ур чадварын сургалт буюу групп дасгалжуулалтууд
  • Бие даан сурах боломжтой өөрийгөө хөгжүүлэх ном, суралцах материалууд
  • Хувь хүний амжилтанд зориулж ганцаарчлан ажиллах гэрээт амьдралын дасгалжуулагч
  • Өдөр тутамын хэрэгцээг хангах шинж чанартай урам зориг эрч хүч өгөх онлайн түгээдэг дижитал мэдээлэлүүд  

ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ФИЛОСОФИ

Хүн болгоны дотор үнэ цэнэтэй эрдэнэс диамонд нуугдаж байдаг. Тэрхүү диамондыг хүний хүсэл эрмэлзэл гэж нэрлэж ч болно. Хувийн хүсэл эрмэлзэлээ таньж түүнийгээ амьдрал дээрээ гарган бодитоор бий болгон бүтээж чадсан тохиолдолд тухайн хүн нийгэмдээ болон ажил мэргэжилдээ амжилт гарган гялалзах бүрэн бололцоог өөртөө бий болгодог.

Таны диамонд буюу жинхэнэ амьдралын төлөө гал дөл, оюун санааг хурцалж, урам зориг, ухаарал аргачлал өгсөн үед яг л өнгөлж гялалзуулсан диамонд мэт үнэ цэнэ, ид шидийн мэт увдисыг өөрөөсөө цацруулж түүнээсээ аз жаргал таашаалыг мэдэрч чаддаг. Амьдралын Дасгалжуулагчийн өгөх бэлэг бол хүний дотор буй диамондыг илрүүлэх, гялалзуулахад төвлөрч ажилладаг.

Өөдрөг үзэл баримтлалтай хүн бүр амжилтанд хүрэх боломж бий. Хувь хүн, байгууллага бүрт нь тохирсон амжилтанд хүрэх аргачлал үе шат, үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой. Хувь хүний бүх талаас нь тусган ойлгож болох гэгээлэг, оюунлаг дотоод ертөнцийг нээн бүтээснээр гадаад ертөнцийн аз жаргал амжилтын цар хүрээг тэлдэг. 

Монгол Амьдралын Дасгалжуулагч үйлчлүүлэгчтэйгээ маш ойрхон давтагдашгүй онцгой харилцаа бий болгож, 2 талаасаа 100% итгэлцэлтэй, найдвартай, тууштай харилцан ажиллагаа хариуцлагын үр дүнд томоохон амжилтуудыг бүтээдэг. Үйлчлүүлэгчийн айдас зовиур шаналалыг гадаад ертөнцтэй холбогдох мэдрэмжийг дээшлүүлж, хариуцлагатай зоригтой өсөлтийг дэмжиж өгдөг аргачлал, оюуны бүтээмж, чадавхийг сайжруулдаг. 

Үйлчлүүлэгчийг зорилгодоо хүрэх тэмүүлэлийг өдөөж, амжилтанд хүрэх галыг дүрэлзүүлж, ур чадвар, үнэ цэнээ нийгэмд бүтээн бий болгоход нь хурцалдаг. Үйлчлүүлэгч бүрийн байгаа нөхцөл байдалд нь тохируулан бүх төрлийн нөөц бололцоо боломжуудыг танин мэдэх, тэдгээрийн давуу сул талууд, эрсдэлийг ойлгон зохицуулах чадвар бэлэглэдэг.  Үйлчлүүлэгч бүрийг зорилгоосоо хазайхгүйгээр амжилтандаа төвлөрч үр дүн гарахад нь оюун санааг нь төвлөрүүлдэг.

ЭРХЭМ ЗОРИЛГО

“Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна”

Хүн болгоны дотор алмааз мэт нандин үнэ цэнэтэй эрдэнэс оршдог гэдэгт би итгэдэг. Байгалаасаа олдмол байдлаараа байгаа алмаазын үнэ цэнийг нь ихэнх хүмүүс таньж мэддэггүй шүү дээ. Хүмүүс өөрийнхөө дотор буй тэр үнэ цэнэтэй нандин чин хүслээ таньж өөрийгөө хурцалж гаргаж ирж чаддаггүй.

 whiteҮнэ цэнээ таниагүйгээс өөрийгөө дутуу үнэлэх нь ч хаа сайгүй. Хүн нэг бүрийн дотор буй үнэ цэнэтэй тэр нандин зүйлс тодруулахын тулд л би ажилладаг. Амьдралаа өөрчлөх гэсэн таны хүсэл эрмэлзэл, тэмүүлэл бусдын амьдралыг ч гэрэлтүүлэх увдистай. Бид өөрсдийн үнэ цэнийг хөгжүүлж, өөртөө итгэж чадсан тэр мөчид амьдралд тохиолдсон ямар ч бэрхшээл танд саад болж чадахгүй. Тийм ч учраас бид өөрийн бизнесийн логог алмааз эрдэнэстэй зураглаж таны ур чадварыг, таны үнэ цэнийг гялалзуулах гэж билэгдэж бүтээсэн юм. Хэрэв та алмааз мэт гялалзаж чадахуйц ур чадварыг олоод авчих л юм бол гайхалтай амьдралыг өөрийн гараараа бүтээх чадвартай болно гэдэгт бид итгэлтэй байна. Би таныг алмааз эрдэнэс мэт үнэ цэнэтэй ачаар таны амьдрал яаж өөрчлөгдөх вэ?

Гайхалтай амьдралыг бүтээх ур чадвараа та яаж ашиглаж, юунд хүрэх вэ? Би танд өөрийнхөө дуртай нэгэн гоё зүйрлэлийг танилцуулъя. Оргүй хоосон юу ч байхгүй байсан ч гэсэн би таны ур чадварыг яаж ашиглаж эрх чөлөө аз жаргалыг мэдрэх талаар энэхүү гайхалтай зүйрлэлийг хуваалцая. Анх бизнесийн гараагаа эхлүүлэх үед надад мөнгө гээд байх юм байгаагүй. Надад хамгийн их хэрэг болж байсан зүйл маань миний унадаг дугуй байлаа. Би дугуйгаа унаад хүүхдээ цэцэрлэг яслиас нь зөөж, дугуйгаа унаад үйлчлүүлэгчиддээ хүрч, бизнесээ хөл дээр нь босгож чадсан. Миний хувьд амжилтын анхны гараа маань дугуйн дээрээс л бий болсон юм.

Хувийн амьдралын болон бизнесийн амжилтанд зорих аялалыг би дугуйтай зүйрлэх дуртай. Хувийн амьдрал, бизнесийн амьдралын аль аль нь таны унаж буй дугуйны нэг хэсэг болон урагш хөдөлгөж, хүсэл тэмүүлэл, зорилгынхоо зүг рүү чиглэн та аялж байна гээд төсөөл дөө? Бүх юм таны гарын дор, таны очих хурд, хүч, аялалын тааламж явц таны чадвараас шалтгаална.

Би дугуй унах үнэхээр дуртай – амарч, хүч чадал мэдэрч, байгалиас тааламж авчирдаг гайхалтай аялал. Би таны хүсч байгаа хувийн болон бизнесийн сайхан амьдралаа зохиож, өөрийн гараар бүтээж, босгоход тань туслах болно. Хүсч буй сайхан амьдралаа бүтээх ур чадвараа олж авахад тань зориулж ажиллах болно.

Сэтгэлд дүүрэн амжилт бидний гар сунгахийн дайтай зайнд бий. Хэрэв та ур чадвараа сайжруулахад бэлэн бол Би танд туслахад бэлэн байна!

Миний энэ вэб хуудасны өнцөг булан бүрээр шагайж, өөртөө хэрэгтэйгээ олж аваарай. Өө тийм, миний имэйл листэнд бүртгүүлээд үнэгүй цахим ном татаж авахаа бүү мартаарай. Тэгвэл би тантай байнга холбоотой байх боломжтой болно. Мэдээж, хүсвэл та надтай цаг аваад дасгалжуулалт хийсэн ч болно шүү дээ. Таны өмнө бүх боломжууд нээлттэй байна. Танаар дамжуулж олон олон Монголчууд, таны гэр бүл, хайртай хүмүүс илүү сайхан тааламжтай амьдралыг мэдрэх болно гэж би битүүхэндээ найдаж байна. Өөртөө итгээрэй, найз минь!

ХАМТРАН АЖИЛЛАХ

Нийгэмдээ эерэг нөлөөлөх хэрэгтэй юм хийх хүсэлтэй, шинэлэг сэтгэлгээтэй ажил хэрэгч хүмүүстэй ажиллахыг л би эрхэмлэдэг. Хэрэв танд өөрийн гэсэн ажлын туршлага нөөц бололцоо хуримтлагдсан, түүнийгээ яаж гардаж хийх аргаа мэддэг бол бид хамтран ажиллах боломж байж болох юм.

Би Монголд амьдардаггүй гэдгийг та мэднэ байх. Хэрэв ямар нэгэн хүнтэй хамтран ажиллах төсөл болон бусад ажлууд ярилцвал зөвхөн бие дааж ажиллаж чадах, ажилдаа үнэхээр дуртай, ур чадвараа дээд зэрэгт нь хөгжүүлж сурах амбийцтай Entrepreneur сэтгэлгээтэй хүнтэй л ажиллана. Та надтай ажиллавал хийсэн ажил тань цагаар бус хийж бүтээсэн ажлын үр дүн, төслийн онцлогийг л харж үнэ хөлсөө тохирч, хэн хэндээ хэрэгтэй зөв уян хатан сэтгэлгээгээр ажиллах болно. Нөгөө талын цагийн хувьд эрх чөлөөтэй сэтгэлгээ. Хариуцлагын хувьд маш өндөр байх нь чухал. 

Надад ойрын саруудад хэрэг болоод шаардагддаг ажил бол

Graphic designer / Producer – Та миний онлайн уулзалтыг мэдэх байх. Онлайн уулзалтын маань видео бичлэгүүдийг найруулах хүн надад хэрэгтэй байгаа юм. Онлайн уулзалт маань өөрөө үнэгүй цацагдаж олон мянган хүнд хүрдэг гайхалтай чухал сэдвүүдийг хөнддөг. Хэрэв та энэ гайхалтай ажлын нэг хэсэг нь болохыг хүсвэл боломж нь энд байна.

Видео, аудио найруулга хийх, typographic хийх гэх мэтийн дижитал дизайн ур шаардсан ажлуудад дур сонирхолтой, вэбсайт дээр ажиллах багахан хэмжээний тохиргоо хийх ухаалаг хүн байхад л болчих юм байгаан.

Хэрэглэх програмууд, Photoshop, Indesign, Screenflow, Garageband дээр сайн ажилладаг. WordPress дээр бага зэргийн ойлголттой, шаардлагатай үед бичих найруулах ажлууд гарах байх. Шинэ технологи сурахдаа хурдан сэргэлэн ойлгодог дор нь ашиглах чадвартай. 

Apple компютер дээр ажилладаг байвал их сайн, надад амар байдаг юм. 

Хийж буй ажил уран бүтээл маань маркетингийн ойлголт, хүмүүсийн сэтгэлгээг олж чаддаг бол Гайхалтай чадвар! 

Хамтран ажиллах чадвар танаас маш их шаардагдах байх. Та өөрөө сайн юм хийж чаддаг байсан ч бусадтай хэрхэн ажиллаж чадах чадвартай билээ гэдэг маань надад бас сонин байна. 

Та өөрийнхөө санааг, үзэл бодлыг хүнд илэрхийлж чадаж байна уу? 

Та миний болоод бусдын санааг тусгаж хүлээцтэй зөв харилцаж чадаж байна уу? 

Ийм ажил дээр хамтран ажиллах хүнээ сонгоход их ярвигтай тул эхний ээлжинд би хийсэн юмыг тань үзээд таалагдвал, туршилтын хугацаа өгч тохирох хүнээ таньж авах нь зүйтэй байх. 

Тиймээр хэрэв та эдгээр чадваруудыг өөртөө хөгжүүлж, цаашдаа надтай хамтран ажиллах хүсэлтэй бол доорх хүсэлтийг бөглөөд илгээнэ үү. 

Таны нэр (заавал оруулах)

Таны имэйл (заавал оруулах)

1. Та юу хийж чаддаг вэ? (Сүүлийн 3 жилд хийж байсан ажил туршлага, та юундаа сайн, хийсэн видео, бахархдаг ажлынхаа линкийг оруулаарай)

2. Бие дааж ажиллах чадвар чинь хэр вэ? Бие даагаад хийж гүйцэтгэсэн ажлынхаа тухай. Мөн багаар ажиллаж байсан хамгийн алдаатай харилцааныхаа тухай яаж асуудлыг залруулсан аргаа хуваалцана уу.

3. Таны одоогийн сарын орлого хэд вэ? Ямар ажлын хөлс таны одоогийн чадварт тохиромжтой гэж бодож байна?

4. Та яагаад график дизайн, энэ мэргэжлээрээ чадваржихыг хүсдэг вэ?Эцсийн эцэст юуны төлөө зорьж тэмүүлж байгаа тухайгаа тодорхой бичээрэй

5. Танд доорх програмуудын алин дээр нь ажиллаж байсан бэ?
PhotoshopIndesignAudacityGarage bandScreenflowWordPressӨөр бусад

Хавсаргах материал байвал энд хавсаргана уу

Тэмдэгтүүдийг дуурайж доорх хүснэгтэнд оруулж бичнэ үү. Бид спамаас хамгаалж байгаа юм. Баярлалаа.

captcha