Зорилгоо хэрхэн тодорхойлох вэ? онлайн уулзалт ( 1 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Зорилгоо хэрхэн тодорхойлох вэ? онлайн уулзалт ( 1 of 72)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Өнөөдөр цоо шинэ “Зорилгоо хэрхэн тодорхойлох вэ?” сэдвээр хийсэн бас нэгэн гайхалтай, сурах зүйлээр дүүрэн онлайн уулзалтынхаа бичлэгийг танд хүргэж байгаадаа би туйлын их баяртай байна.

Өнгөрсөн 2 сарын туршид манай шинэ онлайн уулзалтын бичлэг тавигдахыг тэсэн ядан хүлээсэн та нартаа маш их баярлалаа. Энэ хугацаанд олон олон сайхан үйл явдалууд болж өнгөрч, өнгөрсөн удаад хийсэн онлайн уулзалтуудаас сурсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлж эхэлсэн гэдэгт тань итгэлтэй байна.

“Зорилгоо хэрхэн тодорхойлох вэ?” энэ удаагийн онлайн уулзалт маань бараг 8 цаг гаруй болж өнгөрсөн, оролцсон хүмүүс маань улам идэвхтэй, улам л олон янзын асуултаар дүүрэн, сэтгэл дотно яриа өрнүүлж байсанд нь би их баярласан. Цаашдаа ч бас иймэрхүү хүчтэй, сэтгэлтэй, тэмүүлэлтэй олон Монголчууд маань дараа дараагийн уулзалтанд маань оролцох болов уу хэмээн найдаж байна.

Дашрамд дурьдахад манай дараагийн онлайн уулзалтанд оролцохыг хүсвэл энд дараарай. Энэ сэдвээр бид таны амьдралд тулгараад буй олон асуудал бэрхшээлүүдийг шийдэх арга барилуудыг бэлэглээд зогсохгүй, цоо шинэ ур чадвар, сэтгэлгээний цар хүрээг бэлэглэх болно. Бүртгүүлэх үедээ хүмүүс хувийн асуултаа над руу илгээгээд явуулаарай. Энд дарж бүртгүүлээрэй.

За одоо хэдүүлээ, өнөөдрийнхөө онлайн уулзалтынхаа бичлэгийг эхнээс нь үзэцгээе. Суудлаа тухтай, аяга кофегоо бэлтгээд, тэмдэглэлийн дэвтэр үзгээ гаргаад яг одоо эхлэе.

“Зорилгоо хэрхэн тодорхойлох вэ?” онлайн уулзалт

Одоо тэгэхээр “Зорилгоо хэрхэн тодорхойлох вэ?” гээд өнөөдрийн онлайн уулзалт маань ерөөсөө л Монголчуудаас хамгийн их асуудаг  Зорилго гэж юу вэ? Яаж тодорхойлох вэ? гэсэн асуултын талаар ярилцах юм.

Хамгийн их байгаад байдаг шалтгаан нь юу вэ? гэхээр өнгөрсөн хугацаанд бид залхуурал гээд ярьсан шүү дээ… “Залхуурлаас хэрхэн ангижрах вэ?” гээд сэдвүүдээр ярилцсан.

Монголчуудын санаа зовдог  хамаг юмны нууц нь юу вэ? гэхлээр хүмүүс ихэвчлэн зорилгоо яаж тодорхойлохоо мэддэггүй, амьдралд ямар нэгэн алсын хараа, хаашаа юу хийх гэж байгаагаа мэдэхгүйгээсээ болоод дандаа асуудалтай байж байдаг.

Дандаа янз янзын бэрхшээлтэй мөнгөний асуудалтай ч юм уу гэр бүлийн асуудалтай эсвэл санхүү, ажил дээрээ асуудалтай, мэргэжлээ яаж сонгохоо мэдэхгүй, яг ямар учраас би энэ мэргэжлээр дуртай юм дургүй бол дургүй гэдгээ ч мэддэггүй гэх жишээний…

Хүмүүсийн хооронд яригддаг асар том сэдвийн нэг нь болохоор залхуурал.  Залхуурал гэдэг дээр бүгдээрээ төвлөрчихөөд байдаг. Би хүмүүсээс санал авч байхад дандаа л залхуурлыг одоо яахуу, яанаа би залхуу хүрээд байна, яанаа би залхуу, би их унтаад байнааа, яах вэ? гээд сэдэв дээр зөндөө их яриад байдаг мөртлөө хэн нь ч яг зорилго гээд ингээд ярихаар зорилго гэж юу юм бэ? гэдгээ мэдэхгүй байгаа учраас ойр зуурын зүйлд санаа зовж шантарч байгаа юм.

Өнөөдөр оролцож байгаа хүмүүс бол ихэвчлэн ЗОРИЛГО гэдэг юмыг жоохон ч гэсэн гадарлаад, чухал гэдгийг нь ойлгоод цугларчихаад байгаа хүмүүс гэж ойлгоод байна л даа /инээв/.

Тиймээ. Тэгэхлээр ер нь зорилго гэдэг юм ер нь бараг шударга ярихад бид нараас асар хол зүүд зэрэглээ мэт эргэлзээтэй, бүрхэг ойлголт байж магадгүй.

Хүмүүсийн амьдрал дотор тийм болохоор бид нарт тулгардаг бэрхшээлүүд, хувийн амьдрал дээр гарч байгаа асуудлуудаа бид нар яаж шийдэх вэ? Арга барилаа мэдэхгүй, учраа олдоггүй ч юмуу хүмүүстээ тэрнийхээ төлөө зохицуулж чадахгүй зорилго нь байхгүй учраас бид нар дандаа л улс төрийн асуудалд бухимдаад, “Төр нь ийм болохоор эдийн засгийн хямрал болж байна” гэдэг ч юм уу. “Бүх юм үнэтэй болж байна” гээд яриад байдаг атлаа, ерөөсөө “Би яг юу хүсээд байнга?” “Би яг энэ эдийн засгийн хямралыг давахын тулд яаж өндөр орлоготой болох вэ?”, “Би өөрийнхөө ажил мэргэжилдээ яаж амжилттай болох вэ?” гэдэг ч юмуу ийм сэдвүүдийг хөндөж ярих хүн нь ховор атлаа асуудал бэрхшээл нь яригдаад байгаа юм.

Тийм учраас зорилго гэдэг сэдвийг бид нар бараг шахаад,  хүн болгонд “Чамд байх ёстой юм шүү” гэж нааж өгөөд оруулдаг. Харахад л зорилго зорилго гэж ярьдаг хүмүүс байгаа юм шиг боловч яг цагаа тулвал, бид нар “Зорилгоо хэрхэн тодорхойлох вэ?” гэдэг талаас нь юм ярихгүй байгаа учраас тэр олон асуудлуудыг шийдэж чадахгүй, учраа олохгүй болгочихоод байгаа юм.

Тэгэхлээр энэ олон асуудлуудаас гарахын тулд бид нар яах аргагүй зорилгоо хэрхэн тодорхойлох вэ? гэдгийг сайн ойлгож авах хэрэгтэй байгаа юм. Зорилгоо яаж тодорхойлохоо сайн ойлгож аваад  хэрэглэж чадвал “Бид нар тэр асуудлуудыг яаж давж гарах вэ?”, “Яаж зохицуулах вэ?” гэдэг хувийн амьдралынхаа илүү ачаатай хэцүү асуудлынхаа аргыг олчихдог, түргэн хийе гэсэн юмаа хийж чаддаг, авъя гэсэн юмаа одоо олоод авчихаж чаддаг, зорилгодоо хүртэлээ тэвчиж чаддаг тийм л ур чадвартай болж, тийм таатай орчин нөхцөлийг бүтээх боломж руу орж байна гэсэн үг л дээ.

“Зорилгоо хэрхэн тодорхойлох вэ?” сэдвээр болоод хувийнхаа асуудал дээр  тусламж хэрэгтэй бол надтай ганцаарчилсан онлайн дасгалжуулалт авахаар холбоо бариарай.

Зорилго гэж юу вэ?, Зорилгоо хэрхэн тодорхойлох вэ?, Зорилгодоо яаж хүрэх вэ? гэдэг сэдэв бол яах аргагүй амьдралын дасгалжуулагч миний хувьд бол асар том чухал сэдвүүдийн нэг байгаа юм.

Би бүр нарийвчлаад та нарт энэ талаар заагаад өгөөд байвал өгөөд л байна. Дуусахгүй гэхдээ би аль болох энэ уулзалт дээр дасгалжуулагч учраас би ямар ямар арга хэрэглэдэг вэ, та нар бас энийг амьдралдаа яаж ашиглаж болох вэ гэдэг талаас нь би энэ онлайн уулзалтыг далимдуулж гаргаж өгч байгаа юм. Үргэлжлэлийг дараагийн бичлэгээс үзээрэй.

Зохион байгуулалтын чанартай багахан мэдээлэл хуваалцая.

Ерөнхийдөө онлайн уулзалтын энэ сэдвээс гадна надтай холбоо баръя энэ онлайн уулзалтынхаа дараагийн бичлэгүүдийг хаанаас олж авах вэ гэвэл Monicabatsukh.com гээд миний вэбсайтыг мэдэхгүй хүн байхгүй байх гэж найдаж байна. Ялангуяа та манай сайт дээрээс энэ бичлэгийг үзэж байгаа болохоор би таныг энэ сэдвээс гадна бүх мэдээллээ хэрэгцээтэй сэдвээрээ манай сайт руу орж ирээд олж аваад байхыг зөвлөх байна.
Миний вэбсайтыг сайн мэдэхгүй байсан ч хамгийн нэгдүгээрт танд хэрэгтэй хэсэг бол миний имэйл листэнд бүртгүүлэх. Ингэснээр би тантай байнгын холбоотой байж имэйлээр шинэ шинэ зөвлөмжүүд, дараа дараагийн онлайн уулзалтанд оролцох, үзэх бичлэгүүдийг илгээх юм.

Надтай байнга онлайн холбоотой байх бас нэг боломж бол АМЖИЛТАНД ХҮРГЭХ БОДОЛТОЙ АЛХАМ гээд манай фэйсбүүк групп байгаа. Энэ групп рүү ороод хувийн асуулт, сэтгэгдэлээ бичээд бидэнтэй харилцан чөлөөтэй оролцоод байнга харилцаад байж болно.
MonicaBatsukh гээд фэйсбүүк хуудсаа илүү жаахан идэвхтэй ажиллуулаад байгаа. Энэ онлайн уулзалтуудын бичлэгүүд маань фэйсбүүк хуудсаар байнга явагдаж байгаа. Өдөрт л хэд хэдэн удаа гоё зөвлөмжүүд цацаж байгаа.
Миний хувийн профайлаасаа илүү Monica Batsukh гэдэг фэйсбүүк хуудсаар надтай холбогдож болно.
Бас Monica.Batsukh гээд миний твиттер аккаунт байгаа. Тэрийг би одоо жоохон ер нь ашиглах зав гаргаж баймаар санагдаад байгаа юм. Твиттерийн хувьд аль болох та нарын ордог сувгуудаар л хэрэгтэй мэдээллүүдээ олоод авчихад чинь туслах санаатай ажиллаад байгаа. Твитер сайн хэрэглэдэг бол дагаад авахад илүүдэхгүй байх.
Тэгээд миний youtube суваг байгаа шүү дээ. Энэ онлайн уулзалт чинь бүгд сэдэв сэдвээрээ сортлогдоод youtube list болоод цацагддаг. Миний youtube суваг дээр Subscribe хийгээд авчихвал шинээр тавигдсан бүх бичлэгүүдийг тавигдсан тухайд нь олж аваад үзэж болно.
Та аль болох youtube суваг руу нь ороод листээр нь үзээд явчихвал аажимдаа бусад онлайн уулзалтуудыг яг дарааллаар үзчихнэ. Онлайн уулзалтууд маань дор хаяж хэдэн цагаар үргэлжилдэг болохыг та мэдэх байх. Энэ бичлэгүүдийг олон жижиг хэсгүүдэд хуваагдчихвал та дараа нь хаана зогссон газраасаа үргэлжлүүлээд үзсэн ч болно. Энэ жижиг хуваасан хэсгүүдийг дараа санахад ч амархан, миний асуултанд ингэж хариулж байсан гэсэн чухал хэсгүүдээ олж аваад үзээд авчихаж болно. Миний youtube суваг дээр Subscribe хийгээд аваарай.
Би таныг яг одоо манай онлайн дэлгүүр рүү зочилж “БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 18 – ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХЫН ТУЛД ТАНД ЮУ ХЭРЭГТЭЙ ВЭ?” подкастыг татаж аваарай. MP3-аар нь хэдхэн секундын хооронд шууд татаж авах боломжтой байрлагдсан байгаа.Үнэ нь дөнгөж 12900 төгрөг. Таны зорилгоо тодорхойлоогүйгээс, зориглож өөртөө итгээгүйгээс гардаг эрсдэл зардалуудын хажууд хэдэн зуу дахин хямд үнээр өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй.

Энэ подкаст дээр Моnica Batsukh зорилгоо тодорхойлоход мэдвэл зохистой 10 зөвлөмжийг өгөөд зогсохгүй, таныг зорилгодоо хүрэхгүй замаасаа халшрахгүй

podcast-18Хүмүүс яагаад зорилгодоо хүрдэггүй замаасаа халширдаг вэ?

Ямар хүмүүс амжилтанд хүрээд, ямар хүмүүс бууж өгөөд байна?

Зорилгодоо хүрэхэд хэрэгтэй нөөц бололцоо чадвар нь байна уу?

Яаж дуртай юмаа хийж, түүгээрээ амжилтанд хүрч, хүссэнээ олж авч сурах вэ?

ҮНЭ – 13000₮

screenshot-22-10-2016-20-28

Хэрэв та өнөөдрийн энэ бусармаг нийгэмд амжилтанд хүрэх арга барилаа олохгүй, хүссэнээ хэрхэн гар бие хийж гүйцэтгэх тухай мэдэхийг хүсч байгаа бол энэ ярилцлага танд туслах болно. Бүхнийг хүн мэддэг төрдөггүй ч, өнөөдөр амжилтанд хүрсэн хүмүүсийн хэрэглэдэг зорилгоо тодорхойлох арга барилуудын тухай дэлгэрэнгүй хэлэлцсэн энэ сонирхолтой ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой.

Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 88770338, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл ном, аудио СД-нүүдийг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>