ДАСГАЛЖУУЛАЛТЫН ГЭРЭЭ

АМЬДРАЛАА ӨӨРЧЛӨХ ЗОРИГ ГАРГАХ ЦАГ

Амьдрал гайхалтай! Үнэхээрийн гайхалтай! Ийм гайхалтай амьдралын мөчийг дасгалжуулалт хийх болгондоо миний үйлчлүүлэгч нар мэдэрдэг. Өнөөдөр би таныг өөртөө зориулж тэр гайхалтай амьдралыг бэлэглэх боломжийг өгч байна. Зөвхөн таны туулсан бэрхшээл, сурсан мэддэг, олсон олз, гарсан гарз болгоныг ашиглаж таны ирээдүйн амжилтыг төлөвлөхөд би туслах болно. Таныг Диамонд шиг гялалзуулах тийм авъяас чадвар, өөртөө итгэх итгэл, хүсэл тэмүүлэлийг бид хамтдаа бүтээх болно. Дасгалжуулалт авахаар шийдэж байгаа танд би бусад олон Монголчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Учир нь таныг дасгалжуулалт авсаны ачаар олон олон Монголчуудад үнэгүй үзэх онлайн уулзалтын бичлэгийг бэлтгэх цаг зав, боломж надад нээлттэй болдог юм. Энэ бол Win-Win-Win сонголт. Та өөртөө хөрөнгө оруулаад зогсохгүй, бусад Монголчуудын оюун мэдлэгт хувь нэмэр оруулж байгаа юм. Дасгалжуулалтын гайхалтай аялалд таныг урьж байна. 

1 САРЫН ДАСГАЛЖУУЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ ТӨЛБӨР 1.5 САЯ (БОНУС БЭЛГҮҮД 700000₮ ҮНЭГҮЙ)

ХҮСЭЛ ЗОРИЛГОО ОЛНО

Юуны төлөө зовж зүтгэж явсанаа мэдэж авна. Санаа зовж байсан бүх юмс хоорондоо хэрхэн авцалдаж байгааг олж харна. Хийхийг хүссэн юмнууд нүдний өмнө зурайж сэтгэл хөдлөхийг мэдэрнэ. Зорилгодоо хүрэхийн тулд яг юу хийж эхлэх хэрэгтэйгээ тодоос тод харна.

ЦАГ ХОЖНО

Дэмий юманд цаг алдахгүйгээр үр дүнтэй, амжилттай, ажиллаж суралцах чадвартай болно. Анхаарал чинь гайхалтай төвлөрч 2, 3 жил сурч чадахгүй байсан Магистр, Докторын зэргээ ч 2-3 сарын дотор хамгаалах, 10 жил олж чадаагүй мөнгөө 2 жилд олох чадвартай болсон хүмүүс ч бий.

ХҮСЭЛ ЗОРИЛГОО ОЛНО

Юуны төлөө зовж зүтгэж явсанаа мэдэж авна. Санаа зовж байсан бүх юмс хоорондоо хэрхэн авцалдаж байгааг олж харна. Хийхийг хүссэн юмнууд нүдний өмнө зурайж сэтгэл хөдлөхийг мэдэрнэ. Зорилгодоо хүрэхийн тулд яг юу хийж эхлэх хэрэгтэйгээ тодоос тод харна.

МӨНГӨ ОЛЖ СУРНА

Та олон жил үргүй зарлагадсан шигээ дахин мөнгө гарздахаа болино. Цаашид дахин алдах гэж байсан мөнгөний эрсдэлээс таныг хамгаалж мөнгөө хэмнэж эхэлнэ гэсэн үг. Цалин орлогоо өсгөх аргаа олж авна. Эдийн засгийн хямралаас өөрийгөө аварч мөнгө олох ухаалаг аргууд сурна.

ДУРТАЙ БИЗНЕСЭЭ ЭХЭЛНЭ

Дуртай дургүй ажил хийж, стресстэж, бухимдах шаардлагагүй. Дуртай юмаа нээж, бахархалтай амьдрахын сайхныг мэдэрнэ. Дуртай ажлаараа бизнес хийж, өдөр бүр аз жаргалтай явахыг мэдэрнэ. Өндөр орлого ашигтай амьдралыг бүтээх арга замаа олж харна.

ХӨЛС ХҮЧЭЭ БҮҮ ГАРЗАД

Стресстэж бухимдах шаардлагагүй. Шийдэж чадахгүй байсан бэрхшээлээ шийдэх аргаа олно. Хийж зүрхлэхгүй байсан ажлуудаа хийх боломжуудаа олж харна. Хэзээ ч танд боломжтой гэж бодоогүй зүйлээ ч нээж, учраа мэдэж, аргаа олоход сэтгэл ямар их цэлмэдэг, гайхалтай гээч.

ДАСГАЛЖУУЛАЛТЫН ГЭРЭЭ ХИЙХ 3 АЛХАМ

1
ХҮСЭЛТЭЭ ИЛГЭЭХ
2
ТӨЛБӨРӨӨ ХИЙХ
3
SKYPE ДЭЭР ХОЛБОГДОХ

ТАНЫ ТУХАЙ

1. Таны нэр (заавал оруулах)

2. Таны овог

3. Таны имэйл (заавал оруулах)

4. Таны утасны дугаар

5. Таны SKYPE ID

6. Таны Facebook хэрэглэгчийн нэр

7. Таны хувийн амьдралын тухай товчхондоо

8. Таны зорилгын тухайд товчхондоо (заавал оруулах)

9. Бидний тухай хаанаас сонссон бэ?

Ном уншсанPodcast сонссонОнлайн уулзалт үзсэнСошиал медиаСонин сэтгүүлИнтернетТанилаасаа сонссонӨөр бусад

10. Таны амьдралд одоогоор учраад буй бэрхшээл асуудлууд нь юу вэ?

11. Эдгээр асуудлуудаас болоод одоогоор бий болж байгаа эсвэл болж
ирээдүйд бий болж болзошгүй нөхцөл байдал нь юу вэ?

12. Амьдралын Дасгалжуулалт авсанаар бий болгохыг хүсч буй хувийн зорилго тань юу вэ? Ойлгомжтой тодорхой бичнэ үү.

Та дасгалжуулалтанд бэлэн, хүсэн тэмүүлж, дасгалжуулалтанд нээлттэй байна уу. Хэрэв доорх хариултад нэг болон түүнээс дээш тооны Үгүй гэсэн хариулт өгвөл Дасгалжуулагч тантай ажиллахаас түр хойшлуулах эрхтэй.

БЭЛЭН БАЙХ

1. Би өөртөө зориулж хөрөнгө оруулалт хийхэд бэлэн.

ТиймҮгүй

2. Би тохирсон цагаа барьж, дасгалжуулалтаар тохирсон гэрийн даалгавартайгаа тулж ажиллана.

ТиймҮгүй

3. Би дасгалжуулалт бүрийн дараа 1 цагийн дотор гэрийн даалгаварын амлалт асуулгаа бөглөж өөртөө амлалт авна.

ТиймҮгүй

4. Би дасгалжуулалт бүрийн өмнө 24 цагийн өмнө өнгөрсөн долоо хоногт хийж амжуулсан гэрийн даалгаварын гүйцэтгэлийн асуулгаа бөглөж өөрийн хийсэн ажилдаа дүгнэлт хийнэ.

ТиймҮгүй

5. Миний одоо байгаа нөхцөл, ирээдүйд бий болгохыг хүсэж буй зорилго, мөрөөдөл хүртэл зай бий.

ТиймҮгүй

6. Хүссэн зорилгодоо хүрэхийн тулд би бүх хүч, оюун ухаанаа дайчилна.

ТиймҮгүй

7. Намайг амжилтанд хүрэхэд минь саад болж буй муу дадал зуршилаа ялан дийлж, зан чанартаа өөрчлөлт хийхийг хүсэж байна.

ТиймҮгүй

8. Бүх юм нь бүтэмжтэй болно гэдэгт 100% итгэлтэй биш байсан ч би урьд нь хийж байгаагүй шинэ зүйлсийг туршин хийж үзэхэд бэлэн байна.

ТиймҮгүй

9. Дасгалжуулалтын үр дүнг гаргахын тулд өөрөөсөө хатуужил тэвчээр гаргаж өөрчлөлт хийхээ би ойлгож байна.

ТиймҮгүй

10. Би зорилгодоо хүрэхийн тулд эерэг үр дүн гарч, өөрчлөлт бий болтол нь тууштай тогтмол үйлдлүүд хийх болно.

ТиймҮгүй

11. Би өөртөө шаардлагатай нөөц бололцоо, тусламж дэмжлэгийг зөв арга замаар олж авч чадна. (гэр бүл, албан байгууллагаасаа гэх мэт)

ТиймҮгүй

Хэрэв та нэг болон түүнээс дээш хариултад Үгүй гэсэн хариу өгсөн бол Дасгалжуулагчтай цаг авахаасаа өмнө тунгаан бодож тохиргоо өөрчлөлт хийнэ үү.

1. Төлбөрийн нөхцөл: Урьдчилсан төлбөрт нөхцөлт. Яаж төлбөр хийхээ сонгоно уу. (Заавал оруулах)

2. Төлбөрийн хэмжээ: Зохих хугацаа болон үнийн дүнг тэмдэглэнэ үү. (Заавал оруулах)

3. Дасгалжуулалт хийхэд хамгийн тохиромжтой өдрийг сонгоно уу. (Заавал оруулах)

Мягмар гаригПүрэв гариг

4. Тохиромжтой цаг. Английн өдрийн цагаар УБ-ын оройн цагт таардаг. Таны амьдарч буй улс цагийн бүс нутгаас шалтгаалж өөр өөр байгаа тул чөлөөтэй цагаа УБ-ын цагаар тохируулж тооцоолж сонголтоо хийнэ уу. (Заавал оруулах)

16:00 - 17:0017:30 - 18:3019:00 - 20:0020:30 - 21:3022:00 - 23:0023:30 - 00:3001:00-02:0002:30-03:30

5. Холбогдох арга Skype: Monica Batsukh-тэй Skype ID: monicabs89 хаягаар дасгалжуулалтын тохирсон цагаараа холбогдоно уу.

Холбогдохоосоо өмнө доорх хэдэн байдлыг бэлэн болгохыг сануулж байна.
1. Интернетийн найдвартай холболттой газар сонгох
2. Бүрэн ажиллагаатай, найдвартай сайн чихэвч, гар утас, компютер ашиглах
3. Дасгалжуулалтын яриагаа аудио рекорд бичлэг хийх нь танд ашигтай. Дасгалжуулалтын яриагаа дахин сонсох нь танд улам ихийг ойлгож суралцахад тустай.
4. Чимээ шуугиангүй, илэн далангүй чөлөөтэй ярьж болох, гадны сөрөг нөлөө байхгүй байхаар орчин сонгож, шаардлагатай зохицуулалт хийгээрэй. Таны анхаарал сарних болон орчин нөхцөл тухгүй бол танд сөргөөр нөлөөлдөг болохыг анхаарна уу.

Хэрэв таны дээрх бүх мэдээлэл үнэн зөв болоод манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч буй бол зөвлөх тэмдэг тавина уу. Ингэснээр бид аль аль талаасаа маш тууштай, зоригтой алхам хийж байгаа түүхэн үйл явдал боллоо гэж үзэж болно. Таныг амьдралдаа өөрийн мөрөөдөл, үзэл бодол, хүсэл эрмэлзэлдээ тэмүүлэн амьдрах шинэ хаалгаа нээсэнд тань чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Тэмдэгтүүдийг дуурайж доорх хүснэгтэнд оруулж бичнэ үү. Бид спамаас хамгаалж байгаа юм. Баярлалаа.

captcha

 Спортын сайн дасгалжуулагчийн ачаар л тамирчид бэлтгэл хийж олимпид оролцож амжилт гаргадгийг хүн бүр мэднэ шүү дээ. Тамирчид дасгалжуулагчийнхаа зааврын дагуу бие физиологио бэлтгэх дасгал хийхээс гадна, амжилт гаргах сэтгэл зүйн бэлэн байдал эрч хүч тэмүүллийг олж авдаг.

Амьдралын дасгалжуулагчийн арга барил ур чадвар спортын дасгалжуулагчийн мэргэжлийн онцлогоос үүсэж бий болсон. Төгс төгөлдөр хүн гэж байдаггүй. Ямар ч хүн байнга шинийг эрэлхийлж, өөртөө байгаа зүйлээ сайжруулахыг хүсдэг.

Харамсалтай нь хүмүүс хүсээд байгаа атлаа, амьдралдаа хэрэгцээтэй өөрчлөлтүүдийг яаж хийж бодитоор бүтээхээ мэддэггүй. Байгаа нөхцөл байдалдаа дассан ямар ч хүний хувьд тулгарч байгаа бэрхшээлээ хаанаас нь эхэлж, яаж зохицуулахаа олж харахад маш төвөгтэй, хаанаа болохгүй байгааг гаднаас нь харж өөрөөр сэтгэж чаддаггүй. Иймээс амьдралын дасгалжуулагчийн мэргэжил хүний амьдралд асар үнэтэй хувь нэмрийг оруулдаг.

Сүүлийн хориод жилд энэ мэргэжил маш хурдацтай хөгжсөн. Урьд нь бол зөвхөн баячууд, спорт урлагийг оддууд л хувийн дасгалжуулагчтай байдаг байлаа. Өнөөдөр тэрбумтангууд ч, Холливудын оддууд ч, Олимпийн аваргууд ч амьдралынхаа хэрэгцээтэй талбар бүртээ амьдралын дасгалжуулагч авч ажилладаг.

Амьдралын Дасгалжуулагчийн дэмжлэгтэйгээр та өөрийнхөө дотоод чадварыг таньж мэдэхээр зогсохгүй жинхэнэ өөрийнхөө хүсэж буй амьдралыг өөрийн гараар бүтээх алхам тутамд нь байж амжилтынх нь тулгуур багана байх болно. Хувь хүний хөгжил, амьдралд тулгуур багана болохоос гадна, бизнес санхүүгийн хувьд ч томоохон өөрчлөлтийг өгөх аргачлал, урлагийг амьдралын дасгалжуулагч эзэмшиж чадсанаараа гайхамшигтай үр дүнг бий болгодог.

Би бол Англи улсад мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн, олон жилийн туршлагатай дасгалжуулагч. Энэ мэргэжлийн гайхамшгийг Монголчуудын хүртээл болгохын тулд би өөрийгөө Монголын нийгмийн түвшинд бус, дэлхийн, олон улсын дасгалжуулагч нарын өмнө тавигддаг стандарт, мэргэжлийн ёс зүйн зарчимыг барьж ажилладаг.

Сэтгэл зүйч бол өнгөрсөн үед болсон сэтгэл зүйн дарамт, хүнд бэрхшээлийг ойлгох, мэдрэмжийг нь тодорхойлох, тухайн үйлчлүүлэгчийг тайвшруулах, асуудлаасаа гарах замаа олоход нь сэтгэл зүйн дэмжлэг өгдөг.

Амьдралын Дасгалжуулагч үйлчлүүлэгчийн урьд өмнө тулгарсан хувийн амьдралын туршлага, одоо байгаа нөхцөлийн мэдрэмж дээрээс тулгуурлан ирээдүйд чиглэсэн зорилго, түүнд амжилттай хүргэх алхамуудыг тодорхойлох, шаардлагатай бүх боломжуудаа нээж амжилтанд хүрэх алхам хийхэд нь тусалдаг.

Ментор гэдэг бол ямарваа нэгэн салбарт өөрийн туршлагаараа туулж, тодорхой амжилтанд хүрсэн, тэр туршлагаараа дамжуулж зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгчийн нөөц бололцоонд тааруулан чиг хандлага олгох арга замыг заадаг дэмждэг үйлчилгээ байдаг. 

Харин Амьдралын Дасгалжуулагч өөрийн амьдралын туршлагаас үл харгалзан үйлчлүүлэгчийн нөхцөл байдал, ирээдүйн чиглэл зорилгод хүргэхийн тулд өөрийн оюун санааг төвлөрүүлж харилцах харилцаа үүсгэдэг.

Надад Амьдралын Дасгалжуулагч, Бизнесийн Дасгалжуулагч, Энтерпрайз Ментор хийх аль алиных нь мэргэжлийн түвшинд олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаагаа бүрэн явуулах эрх бий. 

 

Дасгалжуулагчийн хувьд би зөвхөн үйлчлүүлэгчийг зорьж буй амжилтандаа хүрэхэд нь туслахыг эрхэмлэдэг. Үйлчлүүлэгчийнхээ хувийн шашин, улс төрийн байр суурийг хүндэтгэн ойлгохийг л хичээж харилцана.
 
Амьдралын дасгалжуулагч мэргэжлийн хүний зүгээс би ямар ч хүнд өөрийн хувийн шашин, улс төрийн үзэл бодлыг тулгахыг хүсдэггүй. 
 
Амьдралын Дасгалжуулалтын үйл ажиллагаа бол шашин, улс төрийн үзэл бодлоос тусдаа, мэргэжлийн үйлчилгээ юм. Дасгалжуулагчийн гол зорилго бол таныг амжилтанд хүргэх, дасгалжуулагч таныг шүүмжлэх эсвэл таны хувийн эрх ашгийг үгүйсгэхгүй буруутгахгүй асар том чөлөөтэй сэтгэлгээний орон зайг үйлчлүүлэгчдээ олгохыг эрхэмлэдэг.
 

Дасгалжуулалт бол мэргэжлийн өндөр зэрэглэлийн үйлчилгээ юм. Дасгалжуулалт авна гэдэг нь амьдралаа өөрчлөх хэмжээний асар том үнэ цэнэтэй чадварыг тухайн хүнд олгодог. 

Дасгалжуулалт хийнэ гэдэг бол таны өөртөө зориулж буй хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт гэдэг бол оруулж байгаа мөнгөний хэмжээнээс илүү оруулсан мөнгө маань эргээд танд ямар үнэ цэнэтэй, ирээдүйд энэ мөнгөний хэмжээ яаж өсөх вэ гэдгээ харсан үед л гарч ирдэг. 

Дасгалжуулалт авч байгаа мөнгөний хэмжээ таны 10, 20, 30 жил хөдөлмөрлөөд ч олж чадахгүй гайхалтай сайхан амьдралын боломжийг нээж өгдөг. Их сургуульд сурахад ч, магистр докторын зэрэг хамгаалахад ч та маш олон сая төгрөгийг, маш олон сар жилийн хугацааг зориулдаг атлаа тийм хэмжээний мөнгийг магистр доктор болчихоод олж чадахгүй яваа зөндөө олон Монголчууд байдаг. Гэтэл та үүнийг маш богино хугацаанд, маш бага зардалаар өөрийн амьдралд өөрчлөлт хийхээр сонгож байна гэсэн үг юм.  

Тэр бүү хэл гадаадад олон жил хөлсөө гаргаж ажиллачихаад өдий хэр нь мөнгөгүй санаа зовсон хүмүүс ч надтай холбогддог. Надтай дасгалжуулалт хийж ажиллаад мөнгө хийх ухаалаг зөв аргаа олж авах нь энүүхэнд. Дасгалжуулалт хийж эхэлсэн хүмүүс мөнгөний төлөө боол шиг ажиллах бус, мөнгийг удирдаж сурдаг, мөнгө хийх аргаа, чадвараа олж хардаг. Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй аз жаргалыг, гэр бүлийг, амьдралын ухааныг ч бүтээдэг. 

Үнэ цэнэтэй юм хямдхан үнээр ирдэггүй. Би энэ мэргэжлээ гарамгай эзэмшихийн тулд маш олон жилийнхээ хөдөлмөрийг, цаг заваа, эрч хүчээ зориулсан хүн. Олон гайхалтай тэрбумтан, саятангууд, менторуудаас суралцсан, заримтай нь бүр дагалдан хийж суралцаж явсан. Таны бодож байгаагаас илүү их мөнгийг би өөртөө зориулж хөрөнгө оруулдаг учраас би өнөөдрийн гайхалтай ур чадварыг Монголчууддаа хүртээх чадвартай болсон юм. 

Англид бол миний энэ цагийн хөлсийг дор хаяж 3 дахин нугалсан хэмжээний хөлсийг дасгалжуулагч нар авдаг. Монголчуудад бол миний энэ хөлс маань дэлхийн өндөр зэрэглэлийн үйлчилгээг жирийн Монгол иргэн төлж дийлэхүйц түвшинд маш хямд очиж байна гэсэн үг. Мэргэжлийн туршлагатай дасгалжуулагч нар жилийн 1 сая долларын гэрээгээр ч ажиллах нь бий.

Долоо хоногт цөөхөн хүмүүсийг л амжилтанд хүргэхийн тулд л ажилладаг. Чанартай цөөн цаг ажиллах зууртаа л би олон мянган хүнд хүртээлтэй номоо бичих, онлайн уулзалт хийх гэх мэтийн ажлууддаа цаг гаргаж чаддаг юм. Дасгалжуулалт хийсэн тэр цөөн хүмүүсийн ачаар л би дасгалжуулалтын үнэ хөлсийг дийлэхгүй өчнөөн мянган Монголчуудад зориулж үнэгүй онлайн уулзалтын бичлэгүүд мянга мянган хүмүүст хүрдэг. 

Дасгалжуулалт хийнэ гэдэг та өөртөө амжилт авчрах хөрөнгө оруулалтаас гадна, олон олон Монголчуудын амьдралын бэрхшээлийг шийдэхэд итгэл найдвар өгдөг хөрөнгө оруулалт юм шүү. Win-Win-Win ялалтыг би эрхэмлэдэг. 

Тийм боломж бий. Амжилтанд хүрэхийг үнэхээр хүссэн хүн болгонд боломжтой. Учир нь тэд өөртэйгөө тулж ажиллахад илүү нээлттэй байдаг. Миний тавьдаг ганц болзол бол Та үнэхээр л амжилтанд хүрэхийг хүсч байгаа эсэх. Үнэхээр л сайхан амьдрахын төлөө эргэлт буцалтгүй тэмүүлж л байгаа бол би танд тусалж чадна. Тийм хүмүүс өөрийнхөө амьдралын төлөө 100% хариуцлага хүлээх чадвартай, түүнийхээ төлөө тууштай, үнэн шударгаар хөдөлмөрлөхөд бэлэн байдаг. Дасгалжуулагчийн хэлж байгаа үг бүрийг тэд унагаалгүй өөртөө шингээн авч тамшаалан тэмүүлж байгаа нь надад илт мэдрэгддэг. Би хүний сэтгэлийн хөдөлгөөнийг, айдсыг бүрэн мэдэрдэг учраас надад ихэнх хүмүүсийг амжилтанд хүргэхэд саад болж байгаа бэрхшээлүүд, бас танд хэрэг болох боломжууд ч тодоос тод харагддаг.

Та өөрийгөө дайчилж, өөртөө итгэлтэй, өөдрөг тэмүүлэлтэй, нээлттэй байж байгаа тохиолдолд дасгалжуулалт үр дүнгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Дасгалжуулалтанд амжилттай үр дүн гаргахад шаардлагатай баримтлах зарчим арга барилын талаар ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ нүүрнээс дэлгэрэнгүй уншаарай.

 

Анх удаа дасгалжуулалт хийхэд 1 сарын гэрээ хийж надтай ажилладаг. 1 сарын гэрээ гэдэг нь үнэндээ тэр хүнийг амьдралаа өөрчлөх гайхалтай хүчтэй үр нөлөөтэй юм. Бид анх удаа дасгалжуулалт авч байгаа хүмүүст “Бэрхшээл ба Боломж” багц гарын авлага материал бонус бэлэг болгон бэлтгэсэн байгаа. Надтай 1 сар гэрээгээр ажиллаад зогсохгүй, энэ хүний гарт амьдралынхаа тал бүрийн асуудлыг шийдэх хэмжээний гайхалтай дасгалын дэвтэр, аудио ном, подкастууд, цахим ном бүгд олгогдох болно. 

Энэ бол таныг 1 сарын гэрээ биш, амьдралаа цоо шинээр бүтээх ид шидийн гэрээ юм. Энэ гэрээг хийсэн хүн бүхэн амьдралдаа яг юундаа болохгүй байсан асуудлаа шийдээд зогсохгүй, дахиж хэзээ ч ийм байдалд, ийм бэрхшээл хүндрэлтэй асуудалд дарамтлуулж амьдрахгүйгээр эрх чөлөөтэй сэтгэж, хөдөлмөрлөж, аз жаргалыг өөрийн сэтгэл зүтгэлээр бүтээх аргыг суралцах болно. 

Дасгалжуулалт бол таны өөртөө зориулж байгаа хөрөнгө оруулалт шүү дээ. Хэрэв та үнэ цэнэтэй хүн гэдэгтээ итгэдэг бол дасгалжуулалтынхаа гэрээг хийгээрэй.

Би урьд нь Амьдралын Дасгалжуулалт, Бизнесийн Дасгалжуулалт гэж тусд нь үздэг байсан юм. Гэхдээ ихэнх хүмүүс надтай ажиллахдаа Амьдралын Дасгалжуулалт гэж эхэлж авдаг ч бид аажимдаа Бизнесийн талбар руу аажимдаа чиглэж ордог.

Бизнесийн дасгалжуулалтын ямар ч талбарт томоор сэтгэх хувь хүний чадвар дээр л тулж ажилладаг тул Бизнесийн ямар ч төрөл, ямар ч түвшинд би тантай ажиллах боломжтой.

Дасгалжуулалтын алийг нь ч гэж нэрлэсэн хамаагүй би таны өөрийнхөө хувь хүний түвшин потенциал, хүсэл зорилго дээр тулгуурлаж зэрэгцэн алхдаг.  

Дасгалжуулалтын гэрээний хугацаа ч таны одоогийн түвшингээс хүрэх гэж байгаа оргилын өндөрлөгөөс бүрэн шалтгаална. 1 – 12 сарын гэрээний аль нь ч танд боломжтой.

Би ихэнх Дасгалжуулалтийг онлайнаар холбогдож хийдэг. Маш ховорхон дасгалжуулалтыг нүүр уулзаж хийж байсан. Нүүр тулж дасгалжуулалт хийхэд бас нэгэн сул тал байдаг. Ихэнх хүмүүс дасгалжуулалтын уулзалт хийж байгаа газар, нөхцөл байдалд автаад өөр өөр хандлага гаргах нь элбэг. Жишээлбэл, тансаг тохижилттой оффис руу очоод дасгалжуулалт хийхэд ихэнх хүмүүс сүрдээд өөрөөрөө байж чаддаггүй шүү дээ. Эсвэл энгийн нэгэн даруухан оффис байвал бас л гаднах өнгөнөөс нь дүгнээд өөр өөр ааш гаргах нь бий. Түүгээр зогсохгүй өөрийнхөө гаднах төрхөндөө, байгаа байдалдаа санаа зовоод эсвэл бардам зан гаргаад өөрөөрөө цэвэр байж, илэрхийлж чадахгүй өөр өөр ааш гаргаж хандах нь ч энүүхэнд.

Онлайнаар дасгалжуулалт авахын гайхалтай давуу тал нь таныг өөрөөрөө байж, тухтай байдаг орчиндоо, дасгалжуулалтаас жинхэнэ үр дүнгээ гаргахын тулд гаднах өнгөнд биш, дотоод хүн рүүгээ төвлөрч харах боломжийг олгодог. Би таныг юу өмсөж байгааг сонжихгүй, таныг баян уу, ядуу юу гэдэг надад огт сонин биш. Таны дотоод хүн чинь л надад ил тод ДИАМОНД мэт цэвэр харагдах учиртай юм.

Онлайн дасгалжуулалтаар би таны дотор орсон юм шиг дотно ярилцах боломжийг онлайн уулзалт гаргадаг. Та хүссэн газраасаа надтай холбогдож болно. Та хүссэн цагаа надтай тохирч дасгалжуулалтаа хийж болно. Та хэн ч байсан би таны дотоод хүний үнэ цэнийг л хайж илрүүлэх болно. Дасгалжуулалтын үед хаана байрлах нь таны сонголт, тохирсон цагт таны анхаарал сарнихгүй оюун санаагаа төвлөрүүлж чадах боломжийн цаг хугацаа, орчин байршилыг сонгох нь хамгийн тохиромжтой. Ярилцах зуур тэмдэглэл хөтлөх, цаас, үзэг, ажлын тэмдэглэл хөтлөх календариа ойрхон байрлуулах нь чухал.

Би чинь гадаадад амьдардаг хүн. Монголд байсан бол танд хэрэгтэй тусламж үзүүлэх түвшинд би өөрийгөө хөгжүүлж чадахгүй байх байсан биз. Намайг гадаадад байдаг учраас магадгүй та Монголд байхгүй чадварлаг дасгалжуулагчийн үйлчилгээг мэдэрч чадаж байгаа. Тийм учраас л би хүмүүст гайхалтай амьдралдаа итгэх үнэ цэнэтэй ур чадвараа дайчилж гаргаж ирэхэд нь тусалж чаддаг.

Намайг Монголд зочлох үеэр л нүүр уулзах талаар тухайн үед нь боломж олоорой. Монголд очих богинохон хугацаандаа амжиж нүүр уулзахдаа танд улам гайхалтай сайхан итгэл мөрөөдлийг бэлэглэнэ гэдэгтээ итгэлтэй байна. Онлайн дасгалжуулалт эсвэл онлайнаар надтай хамтарч ажиллана гэдэг үнэхээр гайхалтай сайхан боломж шүү.

Дэлхийд алдартай тэрбумтан Ричард Брансон хүртэл надтай онлайн уулзалтаар л холбогдож ментор хийж байсан гээд бодвол хэрэв та Монголоос илүү том сэтгэж, гайхалтай амьдралынхаа цар хүрээг тэлье гэвэл онлайнаар интернетээр хийх нь танд ч, хэнд ч гайхалтай Боломж!

1 сарын гэрээ гэдэг бол таныг амьдралаа цоо шинээр өөрчлөлт хийхэд зориг хүч чадал арга барилыг олж авахад зориулагдсан. Хүн болгоны нөхцөл өөр өөр. Харин яг танд тохирсон дорвитой өөрчлөлт хийхэд таны өөрөө өөртөө саад болоод байдаг тэр асуудлуудыг л бид ярилцаж өөрчлөлт хийх болно. 

Нэг удаа дасгалжуулалт хийхэд 1 цаг орчим урттай үргэлжилдэг. Энэ бол статистик үзүүлэлтээр хүний сэтгэхүй анхаарал төвлөрч чадах хамгийн тохиромжтой хугацаа гэж үздэг тул бид ийм хугацаатай дасгалжуулалтыг сонгож ажилладаг. Үүнийг урт байлгавал та сүүлдээ ядарч мэдээллийг хүлээж авах чадвар чинь сулдана. Үүнээс богино бол та үнэхээр гол чухал асуудлынхаа талаар хийх ажлуудаа ярилцаж амжихгүй 1 цаг дороо өнгөрчихнө. 

Энэ хугацаанд маш эрчимтэй харилцаа, үр нөлөөтэй чухал нөхцөлийг бүрдүүлдэг. Хүн болгон өөр өөр сэтгэлгээтэй, өөр өөр асуудал дээр гацдаг тул яг ямар үр дүн гаргах нь өөр. 1 дасгалжуулалт таны тухайн үедээ эргэлзэж тээнэгэлзэж байсан 1-3 хамгийн том чухал гэсэн асуудлынхаа хариултыг олж авах, түүнийгээ хийх аргаа олж авахад гайхалтай хүчтэй түлхэц болж өгдөг.

Надтай 1 удаа дасгалжуулалт хийсэн хүмүүс 2-3 жилийн дараа ч тэр дасгалжуулалтынхаа үр дүнг мэдэрдэг амьдралаа өөрчилсөөр, сурсан арга боломжууд өнөөдөр хүртэл хэрэг болсоор байгааг ярьдаг. Тэгэхээр 1 цаг гэдэг нь цаг хугацааны урт богинодоо биш, тухайн үедээ үнэ цэнэтэй чухал Диамондыг гаргаж ирэх л миний зорилго. Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулдаг болохоор л тэр. Чадвартай болсон тэр 1 цагийн дагсалжуулалтыг ирэх 30 жилийн сайхан амьдралдаа ашиглах нь ойлгомжтой.

Цагийн урт богино нь биш, үнэ цэнэтэй чанартай үйлчилгээ тийм хэмжээний ид шидийг л таны амьдралд бий болгох увдистай. 

Амьдралын Дасгалжуулагч үйлчлүүлэгчийн хувийн нууцийг бүрэн хадгална. Би дэлхийн стандартанд нийцсэн Амьдралын Дасгалжуулагчийн Мэргэжлийн Ёс Зүйн Баримтлах Зарчимыг баримталж ажилладаг, тэр талаар ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ нүүрнээс уншаарай.

Үйлчлүүлэгчийнхээ амьдралд хэрэгцээтэй, үнэ цэнэтэй үйлчилгээ тусламжийг ажиллах нь миний зорилго. Үйлчлүүлэгч өөрийн сэтгэл санаанд буй айдас зовиурыг нээлттэй илэрхийлж чадах нь маш чухал.

Хувийн нууцаа хүнд дэлгэхээс айж нэрэлхэснээс та асар их боломжуудаа алддаг байхыг ч үгүйсгэхгүй. Ямар ч хүнд айж санаа зовдог зүйл байдаг. Та ганцаараа биш. Би танд туслах болно. Хувийн асуудал бэрхшээлээ хүн өөрөөсөө ч хүртэл нуумаар, эвгүйрхэж ичих яг энэ давхарга дээр нуугдаж байдаг. Та өөртөө итгэлгүй учраас өөрөөрөө байж чаддаггүй, огт хэрэггүй зүйл дээр хүртэл ичиж санаа зовж, нууж хаадаг байж ч магадгүй.

Ямартаа ч би таны санаа зовоож байдаг айдсаа даван туулахад тань туслах болно. Та өөрийгөө чөлөөтэй илэрхийлж өөрөөрөө байж сурах түвшинд л бид таныг амжилтанд хүргэж чадна. Дасгалжуулагч хүний нэр хүндэд харшлах мэдээллийг гуравдагч хүн, байгууллагатай хуваалцахгүй. Харин үйлчлүүлэгч өөрийн хүсэлтээр дасгалжуулалтын явцад гарсан үр дүнгээ бусадтай хуваалцах эрхтэй. Тийм гайхалтай эрх чөлөөг олж авсан хүмүүс надтай олон удаа таарч байсан.

Дасгалжуулагч өөрийн цаашдын ажил уран бүтээлдээ үйчлүүлэгчийн нэрийг нууцлан бусдад суралцахуйц жишээг ашиглаж тухайн болсон дурьдах эрхтэй. Дасгалжуулалтын гэрээт ажиллагаа өрнөж дууссаны дараа үйлчлүүлэгч манай вэб хуудасны дасгалжуулалтын дараах сэтгэгдэл илгээх хуудсаар өөрийн санал сэтгэгдэлийг илэрхийлэх бүрэн боломжтой.

Миний зорилго бол таныг болоод тан шиг олон зуун Монголчуудад амьдралаа өөрчлөх хүчтэй үр дүн авчрахад төвлөрдөг. Хэн нэгэн хүний хувийн нууцын нандин асуудлыг би хүндэтгэж ажилладаг.

Дасгалжуулалт авахын өмнө би таныг аль болох бие даан ажилласан миний бусад ном, уран бүтээлүүдийг мэддэг, онлайн уулзалтуудыг үзсэн, миний стиль арга барил танд таалагддаг, та өөрөө дасгалжуулалтын үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байвал сайн байна. Урьдчилж сайн мэддэг хүмүүстэй ажиллахад их амархан аргаа олоод явчихдаг давуу тал нь анзаарагддаг.

Дасгалжуулалт хийнэ гэдэг Монголчуудын хувьд нилээн үнэтэй хөрөнгө оруулалтын нэг. Тиймээс би таныг дасгалжуулалтаар яригдах бүх асуудлуудынхаа чухалыг мэдэж орж ирвэл их дуртай байх болно. Та өөртөө хөрөнгө оруулж өөртэйгөө тулж ажиллахад бэлэн бол би тантай хамтран ажиллахад бэлэн. Та өөртөө зориулж хөрөнгө оруулалт хийж байгаа гэдгээ санаарай.

Хэрэв таны амьдрахыг хүссэн тэмцэл чинь төлж байгаа мөнгөнөөс илүү хүчтэй бол гайхалтай! Дасгалжуулалтаас та гайхалтай амьдралаа бүтээх нууц түлхүүрийг нээнэ гэдэгт би итгэлтэй байна. Би хүн болгонтой ажилладаггүй. Зөвхөн Төлж байгаа мөнгөндөө харамсаж байвал би таныг надтай гэрээ хийхгүй байхыг сануулж байна.

Хүний тархи мөнгөнд санаа зовоод байхаар дасгалжуулалтын үр дүнгээ гаргаж чадахгүй харалган болчихдог юм. Мөн дасгалжуулалтын үйл явцад гутранги, гомдоллосон хандлага огт зохьдоггүй хоорондоо харшилдаг. Дасгалжуулагч таны гутранги хандлагыг өөрчилж чадахгүй, таныг өөрөө хүссэн үед чинь л дасгалжуулалт үр дүнгээ өгөх болно гэдгийг анхаараарай. Өөрөөр хэлбэл, би таныг хүчээр өөрчлөхгүй, харин таны хүсч байгаа Гайхалтай амьдралаа бүтээхэд чинь л тусалдаг. Та амьдралаа өөрчлөхөд бэлэн бол БИ БЭЛЭН!

Дасгалжуулалтын хүсэлтээ бөглөөд надтай цагаа тохирч ав. Яг одоо!

Дасгалжуулалт авах ихэнх хүмүүсийн бодож байгаагаас илүү амархан. Бид нүүр нүүрээ харахгүй ч би онлайнаар найдвартай холбогдож, өчнөөн олон Монголчуудыг дасгалжуулалт хийгээд дадсан тул таныг ч бас санаа зовохгүйгээр гайхалтай амьдрал бүтээх аянд зориглон орж ирж байгаад тань баяртай байна.

Онлайнаар дасгалжуулалт авахад ердөө л гуравхан алхам хийхэд л дасгалжуулалтаа эхлүүлчихнэ.

1. Таны илгээсэн дасгалжуулалтын хүсэлт над руу болон таны имэйл хаяг руу илгээгдэх болно.

2. Дасгалжуулалтын хүсэлтээ илгээмэгцээ та тэр даруйдаа төлбөрөө гүйцэтгэнэ үү. Онлайнаар хийвэл их сайн байна. Хэрэв та онлайнаар төлбөр хийх боломжгүй бол манай Баттуяатай 88770338, 99156053 дугаарын утсаар холбогдоод данс руу нь төлбөр хийгээрэй. Баттуяа таны дасгалжуулалтын төлбөр орж ирмэгц надад мэдэгдэх болно. Дасгалжуулалтын хүсэлт ирмэгц би таны төлбөр олж ирсэнийг шалгаад даруй дасгалжуулалт хийх боломжтой цагаа имэйлээр илгээж баталгаажуулах болно. Хэрэв таны дасгалжуулалтын хүсэлтийг уншаад тодруулах зүйлс, дасгалжуулалт хийхээс өмнө таныг зарим нэг сэдвээр илүү дэлгэрүүлэх талаар имэйлдэх болно. Хэрэв та тийм тодруулга асуулт хүлээн авсан бол дасгалжуулалтаа эхлэхээс 24 цагийн өмнө энэ талаар бичээд имэйлдээрэй. Ингэснээр би таны дасгалжуулалтын үнэтэй цагийг хэмнэж, үр дүнтэй дасгалжуулалт хийхэд туслах боломжтой юм.

3. Хэрэв танд Skype account байхгүй бол одоо шинээр нээчихээрэй. Намайг Skype ID: monicabs89 нэрээр хайж найз болгохоо мартаваа. Нэгэнт л 2улаа гэрээгээ хийсэн бол би яг тохирсон цагтаа Skype дээр орж ирэх болно.

Дасгалжуулалтаа эхлүүлэх ийм л амархан.

1. Дасгалжуулалт хийх үедээ: Дасгалжуулалт хийхэд тухлаг орчиноо бэлтгэх нь танд маш чухал. Микрофонтой чихэвч, интернет, тэмдэглэлийн дэвтэр, үзгээ урьдчилан зэхээрэй. Чимээ шуугиангүй орчин таныг өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхэд эерэгээр нөлөөлдөг.

2. Дасгалжуулалт хийсний дараа: Дасгалжуулалт дуусмагц даруйхан Гэрийн даалгаварын амлалтаа бөглөх нь таныг ирэх долоо хоногт гайхалтай бүтээлч ажиллахад хүчтэй нөлөөлөх болно. Зорилгоо бичиж тэмдэглэсэн хүн үйлдэл хийх нь 80% илүү магадлалтай байдаг.

3. Дасгалжуулалтын хоорондох 7 хоногт: Дасгалжуулалтын гэрийн даалгаварт амлалт болгон бичсэн ажлууд дээрээ чухалчилж өөртөө цаг гаргаж ажиллаарай. Хамгийн гол нь та юу анзаарч юу суралцсан чинь дараагийн дасгалжуулалтын чиглэл алхам гэдгийг санаарай.

4. Дасгалжуулалт бүрийн өмнө 24 цагийн өмнө:  Гэрийн даалгаварын гүйцэтгэлээ бөглөх ёстой. Дэлгэрэнгүй сайн бөглөснөөр та дасгалжуулалтын үнэтэй цагаа хэмнэнэ. Надад таныг илүү сайн ойлгож ойрхон ажилахад хэрэгтэй байдаг юм.

Дасгалжуулалт хийнэ гэдэг бол таны өөртөө зориулж буй хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалтын эргэн орж ирэх нь танаас маш их шалтгаална. Надтай янз янзын хүмүүс таарч байсан.  Зарим нэг хүмүүс үнэхээр гайхалтай тааламжтай үр дүн авчирдаг ч, зарим нь эргэлзэж айсан, бас л өөртөө итгэж чадахгүй тойрч мунгинах үеүд ч таардаг. Зарим хүмүүс тухайн үедээ шууд үр дүнгээ олж харахад арай л эртдээд хийх ажилдаа төвлөрч ордог бол хэдэн сарын дараа л гарсан үр дүнгээ хуваалцахад гайхалтай том амжилтын эхлэл байснаа бахархах үе бий. 

Дасгалжуулалтаар амжилтанд хүрье гэвэл өөртөө үнэнч байх. Өөрөөрөө байх. Надаас айгаад нуугаад юмаа ярихгүй байвал би танд тусалж чадахгүй шүү дээ. Монголын нийгэмд хүнд итгэхэд хэцүү, эсвэл та өөрийгөө илэрхийлж сураагүй, яаж тайлбарлахаа мэдэхгүй байж ч магадгүй. Хамаагүй, оролдоод үз. Өөртөө боломж олго. Өнөөгийн нийгэмд болсон болоогүй мэдээ, санаа зовоосон асуудал их байхад би таныг бүх юмыг мэддэг мундаг байхыг шаардахгүй, зөвхөн та өөрөөрөө байх. Өөрийгөө аль болох илэрхийлж, хэлж яригдсан сэдвүүд дээрээ тулаад ажиллах боломжыг өөртөө олго. 

Гэрийн даалгавар хийж амжсан амжаагүй гээд айгаад хэрэггүй, яг өөрийгөө юу хийгээд ямар түвшинд ажиллаж яваагаа надад үнэнгээр нь гэрийн даалгаварын асуулгаа бөглөөд явуулахад л хангалттай.

Хичнээн завгүй байсан ч дагсалжуулалтынхаа гэрийн даалгаварыг бүх ажлуудаасаа чухалчилж хийхийг эрхэмлээрэй. Та өөрөө хэр зэрэг өөртөө цаг гаргаж ажилласан нь дараагийн дасгалжуулалтанд асар томоор нөлөөлдөг. Өнгөрсөн дасгалжуулалт дээр ярьсан бүх сэдвүүдээ хэрэгжүүлэх гээд оролд. Хэрэгжүүлээд гарсан алдаа оноогоо надтай чөлөөтэй хуваалц. Жинхэнэ ид шид тэндээс л гарч ирнэ. 

Би танд итгэж байгаа, өөртөө эргэлзэх хэрэггүй. Чадаагүй байсан ч гутрах хэрэггүй яг юу нөлөөлөөд юунаас болоод чадаагүй гэдгээ хэлэхэд би таныг ойлгоно. Та яаж хурдаар алхмаар байна, тэрийгээ л хэл, би тэр түвшинд чинь таныг алхуулаад өгье! Амжилт! 

1
ХҮСЭЛТЭЭ ИЛГЭЭХ
2
ТӨЛБӨРӨӨ ХИЙХ
3
SKYPE ДЭЭР ХОЛБОГДОХ

АЛХАМ ХОЁР

ДАСГАЛЖУУЛАЛТЫН ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХ

Доорх дасгалжуулалтын гэрээнээс сонгоорой. Хэрэв та онлайн төлбөрөө хийхэд туслалцаа хэрэгтэй эсвэл дансаар төлбөр гүйцэтгэхийг хүсвэл 88770338, 99156053 дугаараар Баттуяатай холбогдоорой. Танд дуртайяа туслах болно.

1 САР

1 500 000 ₮

($600=£500)

4 удаа x 60 мин

Skype холбогдох

Имэйл харилцаа

Гэрийн даалгаварын амлалт

Гэрийн даалгавар гүйцэтгэл

Бонус бэлэгнүүд (700000₮ үнэлгээ бүхий):

Бэрхшээл ба Боломж цахим ном

Бэрхшээл ба Боломж аудио ном

Бэрхшээл ба Боломж подкаст цувралууд

Бэрхшээл ба Боломж дасгалын дэвтэр

Гадаадаас төлөх үнэ $600 (exc paypal fee) эсвэл £500

Монголоос төлөх 1 500 000₮

Батсүхийн Баттуяа

ХААН банкны данс: 5034590345

88770338, 99156053 утсаар Баттуяатай холбогдож төлсөн төлбөрөө баталгаажуулна уу. 

Баттуяа таны төлсөн төлбөрийг баталгаажуулмагц Monica Batsukh тантай дасгалжуулалтын цагаа баталгаажуулж имэйл илгээх болно.

 

1 УДАА

375 000 ₮

($120=£100)

1 удаа x 60 мин

Skype холбогдох

Имэйл харилцаа

Гэрийн даалгаварын амлалт

– 

– 

– 

– 

Гадаадаас төлөх үнэ $150 (exc paypal fee) эсвэл £120

Монголоос төлөх 375 000₮

Батсүхийн Баттуяа

ХААН банкны данс: 5034590345

88770338, 99156053 утсаар Баттуяатай холбогдож төлсөн төлбөрөө баталгаажуулна уу. 

Баттуяа таны төлсөн төлбөрийг баталгаажуулмагц Monica Batsukh тантай дасгалжуулалтын цагаа баталгаажуулж имэйл илгээх болно.

 

1
ХҮСЭЛТЭЭ ИЛГЭЭХ
2
ТӨЛБӨРӨӨ ХИЙХ
3
SKYPE ДЭЭР ХОЛБОГДОХ

АЛХАМ ГУРАВ

SKYPE ДЭЭР ХОЛБОГДОХ

header-10

1
Дасгалжуулалт хийх үедээ

Дасгалжуулалт хийхэд тухлаг орчиноо бэлтгэх нь танд маш чухал. Микрофонтой чихэвч, интернет, тэмдэглэлийн дэвтэр, үзгээ урьдчилан зэхээрэй. Чимээ шуугиангүй орчин таныг өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхэд эерэгээр нөлөөлдөг.

2
Дасгалжуулалт хийсний дараа

Дасгалжуулалт дуусмагц даруйхан Гэрийн даалгаварын амлалтаа бөглөх нь таныг ирэх долоо хоногт гайхалтай бүтээлч ажиллахад хүчтэй нөлөөлөх болно. Зорилгоо бичиж тэмдэглэсэн хүн үйлдэл хийх нь 80% илүү магадлалтай байдаг.

3
Дасгалжуулалт хоорондох 7 хоногт

Дасгалжуулалтын гэрийн даалгаварт амлалт болгон бичсэн ажлууд дээрээ чухалчилж өөртөө цаг гаргаж ажиллаарай. Хамгийн гол нь та юу анзаарч юу суралцсан чинь дараагийн дасгалжуулалтын чиглэл алхам гэдгийг санаарай.

4
Дасгалжуулалт хийхээс 24 цагийн өмнө

Дасгалжуулалт бүрийн өмнө 24 цагийн өмнө Гэрийн даалгаварын гүйцэтгэлээ бөглөх ёстой. Дэлгэрэнгүй сайн бөглөснөөр та дасгалжуулалтын үнэтэй цагаа хэмнэнэ. Надад таныг илүү сайн ойлгож ойрхон ажилахад хэрэгтэй байдаг юм.