1. Амьдралын Дасгалжуулагч гэж ямар учиртай вэ? 

Бид спортын дасгалжуулагчдын тухай ихийг мэднэ. Спортын сайн дасгалжуулагчийн ачаар л тамирчид бэлтгэл хийж олимпид оролцож амжилт гаргадгийг хүн бүр мэднэ шүү дээ. Тамирчид дасгалжуулагчийнхаа өгсөн стратеги аргачлал зааврын дагуу бие физиологио бэлтгэх дасгал хийхээс гадна, амжилт гаргах сэтгэл зүйн бэлэн байдал эрч хүч тэмүүллийг олж авдаг. Амьдралын Дасгалжуулагчийн арга барил ур чадвар спортын дасгалжуулагчийн мэргэжлийн онцлогоос үүсэж бий болсон. Сүүлийн жилүүдэд огцом хурдацтай өсөж амжилттай гэгдэх хүн  бүрийн амжилтын нууц болж байсан нь илэрч ид хүчээ авч байна. 

Урьд нь бол зөвхөн баячууд, спорт урлагийг оддууд л хувийн дасгалжуулагчтайгаа өөртөө итгэх итгэл, айдас, хэн хүнд хэлдэггүй хувийн асуудал, гэр бүлийн зөрчилдөөн, бизнесийн асуудал гээд хэрэгцээтэй талбар бүртээ туслалцаа авдаг байлаа. Өнөөдөр энэ нууц нь задраад хүн бүхэн амжилтанд хүрэх боломжтой болж байна. Амьдралын Дасгалжуулагчийн дэмжлэгтэйгээр та өөрийнхөө дотоод чадварыг таньж мэдээд зогсохгүй жинхэнэ өөрийнхөө хүсэж буй амьдралыг өөрийн гараар бүтээх алхам тутамд чинь хэрэгцээтэй амжилтын чинь тулгуур болох чадваруудыг суралцах болно. Нэгэнт сэтгэж чаддаг, сурсан чадварыг хүн насан туршдаа ашиглаад явдаг тул дасгалжуулалт авах нь хүндээ хамгийн чухал үнэ цэнэтэй өөрчлөлт авчирсан том хөрөнгө оруулалт болдог. Чадвараа ашиглаад та ямар ч том амжилтанд хүрэх боломжтой.

2. Бизнесийн ба Амьдралын Дасгалжуулалт хоорондоо ямар ялгаатай вэ? 

Амьдралын Дасгалжуулалт, Бизнесийн Дасгалжуулалт тус тусдаа асар том ялгаатай. Monica Batsukh-ийн хувьд эдгээрийн аль алинд нь өндөр зэрэглэлд мэргэшсэн болохоор та нэг сумаар хоёр туулай буудах боломжтой гэсэн үг. Маш олон хүн бизнесийн дасгалжуулалт авч бизнесийн амжилт гаргах хүсэлтэй байдаг ч амьдралын дасгалжуулалтын хэрэгцээ шаардлага нь илүү байдаг. Бизнесийн олон таатай боломжууд байдаг ч тухайн хүний өөртөө итгэх итгэл, амьдралын хувийн асуудлаас бизнес нь уналтанд орох шалтгаан болдог. Хоорондоо хэт ойрхон уялдаатай байдаг тул бид ганцаарчилсан дасгалжуулалт хийхдээ тухайн хүнд аль алинд нь хамааралтай шийдэл олоход нь тусалдаг.

3. Дасгалжуулалт авбал надад ямар үр дүн гарах бол?

Таны зорилго болон одоо байгаа нөхцөл байдлаас чинь бүх юм шалтгаална. Та үнэхээр л хүсч байгаа бол үр дүнд хязгаар байхгүй. Зарим хүмүүс ганцхан сарын дотор хүчтэй үр дүн гардаг, зарим хүмүүст илүү нарийвчилсан хөтөлбөрт оролцох замаар амжилтанд шаардлагатай тулгуур мэдлэг, туршлагыг өргөжүүлж өгөх шаардлагатай. Та том мөрөөдөлтэй, тэмүүлэлтэй бол танд манай дасгалжуулалтын бүх хөтөлбөр, сургалтууд өөр өөрийн онцлогтойгоор дэмжлэг үзүүлэх зорилготойгоор ашиглагдаж, том хувьсал өөрчлөлтүүдийг зоригтой хэрэгжүүлэхэд чинь хэрэг болно.

4. Би өөрчлөгдөхгүй бол яах вэ? Өөрчлөгддөггүй хүн гэж бий юу?

Сэтгэцийн хурц эмгэг өвчтэй, донтолттой биш л бол хүн болгон өөрчлөгдөнө. Заримдаа донтолттой хүн ч амьдралын зорилгоо олоод ирэхээр огцом өөрчлөлт хийгээд цоо шинээр сэтгээд гаргалгаагаа гаргаад авдаг. Хүн нь өөрөө хүсээд өөрийгөө дайчлах хүсэлтэй, түүнийгээ илэн далангүй ярилцах гээд хичээдэг бол дасгалжуулагч тэр хүний дотоод ертөнцийг бүрэн задалж өгч чаддагаараа онцлог. 

5. Амьдралын Дасгалжуулагчтай Сэтгэлзүйчээс ямар онцлог ялгаатай вэ?

Сэтгэлзүйч бол гэнэтийн осол, хүнд хямралд орж, дарамт депрессэнд орсон хүний өнгөрсөн үеийн хор уршиг дээр эдгээх зорилгоор ажилладаг. Дасгалжуулагч бол хүнийг ирээдүйн хүссэн 

6. Амьдралын Дасгалжуулагчтай Ментороос ямар онцлог ялгаатай вэ?

Ментор гэдэг бол ямарваа нэгэн салбарт өөрийн туршлагаараа туулж, тодорхой амжилтанд хүрсэн, тэр туршлагаараа дамжуулж зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгчийн нөөц бололцоонд тааруулан чиг хандлага олгох арга замыг заадаг дэмждэг үйлчилгээ байдаг. Харин Амьдралын Дасгалжуулагч өөрийн амьдралын туршлагаас үл харгалзан үйлчлүүлэгчийн нөхцөл байдал, ирээдүйн чиглэл зорилгод хүргэхийн тулд оюун санааг нь төвлөрүүлж сэтгэлгээний чадварыг хөгжүүлж, цоо шинээр хийж бүтээх боловсронгуй стратеги аргачлалтай болгож өгдөг.

7. Амьдралын Дасгалжуулагч шашин, улс төрийн асуудалд яаж ханддаг вэ?

Дасгалжуулалт бол цэвэр үйлчлүүлэгчийг зорьж буй амжилтандаа хүрэхэд нь тусалдаг. Үйлчлүүлэгчийн хувийн шашин, улс төрийн байр суурийг хүндэлж ойлгож харилцана. Амьдралын дасгалжуулагч хүнд шашин, улс төрийн үзэл бодлыг тулгах зорилгогүй. Амьдралын Дасгалжуулалтын үйл ажиллагаа бол шашин, улс төрийн үзэл бодлоос гадуур, мэргэжлийн үйлчилгээ юм. Дасгалжуулагчийн гол зорилго бол таныг амжилтанд хүргэх, шүүмжлэх эсвэл таны хувийн эрх ашгийг үгүйсгэж, буруутгахгүйгээр асар том эрх чөлөөтэй сэтгэлгээний орон зайг үйлчлүүлэгчдээ олгохыг эрхэмлэдэг. Итгэдэг шашин, улс төрийн үзэл бодлынхоо буруу зөрүү ойлгосон ойлголтоосоо болоод өөрийгөө хорлоод байгаагаа анзаарсан үйлчлүүлэгч хайрцагнаасаа гарч илүү томоор сэтгэх хандлага олж авах тохиолдол ч олон бий. Хамгийн гол нь тухайн хүн өөрийн хүсээд байгаа зүйлдээ тус болох том боломжуудаа нээж харах нь л чухал.

8. Амьдралын Дасгалжуулалтын үйл ажиллагаанд баримталдаг зарчим, стандарт байдаг уу?

Амьдралын Дасгалжуулагч олон улсын амьдралын дасгалжуулагчийн нийгэмлэгийн тогтоосон Ёс Зүйн Зарчимыг баримталж ажилладаг. Олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулах, дасгалжуулагчийн үйл ажиллагааны эрсдэлтэй нөхцөлд шаардагдах хууль эрх зүйн эрх ашгаа хамгаалах даатгалтайгаар үйл ажиллагаагаа эрхэлдэг. Ёс зүйн зарчим,  Амьдралын Дасгалжуулагчийн үнэт зүйлс ба философи материалуудыг үйлчилгээний нөхцөл хуудаснаас үзэж болно.

9. Амьдралын Дасгалжуулагч хувийн нууцыг хадгалах уу?

Амьдралын Дасгалжуулагч үйлчлүүлэгчийн хувийн нууцийг хадгалах үүрэгтэй. Үйлчлүүлэгч өөрийн сэтгэл санаанд буй айдас зовиурыг нээлттэй илэрхийлж сурах нь маш чухал. Өөртөө итгэх итгэл нь хөгжөөгүй эмзэг хүн хувийн нөхцөл байдлаас ичиж санаа зовж нууж хаах гэж оролддог гэдгийг санах нь зүйтэй. Үйлчлүүлэгч энэ эмзэг байдлаасаа гарах чадвар олж авахдаа төвлөрч ажиллах нь илүү чухал. Ингэснээр үйлчлүүлэгч өөртөө итгэлтэй чадвар олж авахад нь дасгалжуулагч ажиллаж тусалж чаддаг.

Хэрэв та өөртөө итгэл муутай, ичимхийгээс болоод эсвэл таны ярилцах гэж буй сэдэв агуулга эмзэг сэдэвтэй бол би таныг ганцаарчилсан амьдралын дасгалжуулалтын гэрээ хийх нь илүү тохиромжтой гэж зөвлөх байна.

Харин манай хөтөлбөрүүдэд хувийн нандигнадаг асуудлаа бие дааж ажиллах дасгал маягаар өөртэйгөө ажиллаад явахад хэнд ч хэлэх шаардлагагүйгээр та шийдлээ олж зохицуулж сурах боломжтой. 

Дасгалжуулагч хүний нэр хүндэд харшлах мэдээллийг гуравдагч хүн, байгууллагатай хуваалцдаггүй. 

Харин үйлчлүүлэгч өөрийн хүсэлтээр дасгалжуулалтын явцад гарсан үр дүнгээ бусадтай хуваалцах бүрэн эрхтэй.

Дасгалжуулагч цаашдын ажил уран бүтээлдээ зориулан судалгаа хөгжүүлэлт хийх замаар өргөжүүлдэг агаад үйчлүүлэгчийн нэрийг нууцлан бусдад суралцах боломж олгох зорилгоор жишээ болгон дурьдах эрхтэй. Бидний зорилго бол таныг болоод тан шиг олон зуун Монголчуудад амьдралаа өөрчлөх хүчтэй үр дүн авчрахад төвлөрдөг. 

10. Дасгалжуулалт аваад амьдралаа өөрчлөхөд надад хэр хугацаа шаардагдах бол?

Хүн бүхний онцлог, нөхцөл өөр. Бас хүн насан туршдаа суралцдаг гэдгийг санах хэрэгтэй. Гэхдээ манай Дасгалжуулалтын Академийн дэмжлэгтэйгээр амьдралынхаа огцом өөрчлөлт хийхэд танд дор хаяж 1 жилийн маш эрчимтэй тал бүрийн сэтгэлгээг тэлэх ажиллагаа шаардлагатай. Хэрэв таны амьдрал илүү адармаатай өөрчлөлт хийх гарц дээрээ илүү баттай дэмжлэг хэрэгтэй бол ганцаарчилсан дасгалжуулалт аваарай. Ганцаарчилсан дасгалжуулалтын 1 сарын гэрээнд та маш том том асуудлуудыг хангалттай хурдан шийдэл олж авах боломжтой. 

11. Нэг удаагийн дасгалжуулалтаар юу хийх боломжтой вэ?

Нэг цагийн дотор таны амьдрал бүхлээрээ өөрчлөгдөх ч боломжтой. Өндөр зэрэглэлд бэлтгэгдсэн чадварлаг дасгалжуулагчтай ажиллахын ид шид үүнд л бий. Танд 30, 40 жил учраа олохгүй явсан бүхнийг ганцхан цагийн дотор ч орвонгоор нь эргүүлэх боломжтой. Гэхдээ ихэнх тохиолдолд хүнд зөвхөн нэг төрлийн асуудал бэрхшээлээс болоод гацаад байдаггүй, маш өөр нөхцөлүүд, хоорондоо эрс тэс зөрчилдөөнтэй асуудлууд хоорондоо ээдрээтэй нөхцөл байдлуудаас бий болдог тул анх удаа дасгалжуулалт авч буй тохиолдолд 1 сарын гэрээ илүү олон талын том асуудлуудыг шийдэж өгнө.

12. Дасгалжуулалтыг хаана, яаж хийдэг вэ?

Дасгалжуулалт хийхэд хаана байхад баригдаж, биеэр уулзалдах шаардлага байхгүй. Албан байгууллага оффист байх ч албагүй. Хүн байгаа орчноосоо шалтгаалж өөр өөр харилцаанд ордог. Мэдэхгүй, танихгүй тухгүй газар хүн өөрийнхөөрөө байж чаддаггүй, анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй байх ч аюултай. Хүн өөрийнхөө амьдралын жирийн нөхцөл байдалд байхдаа илүү чөлөөтэй байх нь давуу тал болдог учраас онлайнаар дасгалжуулалтын цаг тохирч өөртөө тухтай чөлөөтэй ярилцаж болох цагт тааруулж хийхийн ид шид үүнд илт үр өгөөжөө өгдөг. 

13. Дасгалжуулалтаас үр дүнгээ гаргаж чадахгүй бол мөнгийг нь буцааж олгох уу?

Үр дүн гаргахыг та үнэхээр хүсч байна уу? Дасгалжуулалтын гол зорилго нь санаанд оромгүй үр дүн гаргадагт л байгаа юм. Таны өөртөө эргэлзэхгүйгээр, эргэж буцахгүйгээр үр дүн гаргая гэсэн хүсэл, хандлага маш чухал. Хэрэв та үр дүн гаргахыг хүсэхгүй бол дасгалжуулалтын гэрээ хийх ч шаардлага байхгүй шүү дээ. Хэрэв та үр дүн гаргахыг хүсч байгаа л бол таны анхаарал төвлөрөл, хүсэл тэмүүлэл дасгалжуулалтын үр дүн гарахад гайхалтай санаанд оромгүй том үр дүн өгдөг. Үр дүн гаргахад чинь эерэгээр нөлөөлөхийн тулд тухтай зөв цагаа тааруулж, тайван ярилцах чимээгүй таатай газар сонгож, техникийн алдаа гарч тасрахааргүй зохьцуулалт л хийчихвэл бусад нь таны хүссэн үр өгөөжийг өгтөл нь чадварыг олж авахад л зориулж төвлөрөөрэй.

14. Дасгалжуулагч бүх хүмүүсийг амжилтанд хүргэж чадах уу?

Амьдралынхаа төлөө 100% хариуцлага хүлээх чадвартай, түүнийхээ төлөө тууштай, үнэн шударгаар хөдөлмөрлөхөд бэлэн бүх хүмүүст дасгалжуулагчийн үйлчилгээ хамгийн тохиромжтой. Үйлчлүүлэгч өөрийгөө дайчилж, өөдрөг тэмүүлэлтэй, нээлттэй байж байгаа тохиолдолд дасгалжуулалт үр дүнгүй байх ямар ч үндэслэл байхгүй.

Дасгалжуулагч тэр хүнийг амжилтанд хүргэдэггүй, тэр хүний хүссэн зүйлээ л олж авахад нь чадваржуулдаг гэдгийг санаарай.  Хүсээгүй хүнийг амжилтанд хүргэж чаддаг хэн ч энэ хорвоод байхгүй. Хүсээгүй хүн мэдээж дасгалжуулалт хийхгүй. Энэ бол маш том хөрөнгө оруулалт, зөвхөн хүссэн хүн л дасгалжуулагчтай ажиллах бэлгийг өөртөө өгдөг. 

Дасгалжуулалт сэтгэцийн эмгэгтэй, төрөл бүрийн донтолттой гэх мэт зарим хүнтэй ажиллахаас татгалзах мэргэжлийн ёс зүйтэй ажилладаг.

15. Хэрэв гомдол, маргаантай асуудал байвал яаж шийдэж зохицуулах вэ?

Ялангуяа Гэрээт амьдралын дасгалжуулагчын үйл ажиллагааны аргачлалын явцад үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадын зорилгодоо хүрэх амжилт үр дүнг бий болгоход төвлөрдөг төдийгүй, тодорхой ажлын төгсгөлд үр дүн бий болсон эсэхээс шалтгаалан бий болж болзошгүй гомдол маргааныг таслах аргачлалыг үйлчилгээний нөхцөл хуудаснаас уншина уу. Үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу гомдол маргаан таслах аргачлалыг баримталдаг. 

16. Таны номнуудыг хаанаас худалдаж авах вэ?

Бид номыг Дэлхийн өнцөг булан бүрт оршин суудаг Монголчууддаа хүргэх зорилгоор төрөл бүрийн аргаар худалдан авах боломж нээж өгч байгаа. УБ хотын бүх номын дэлгүүрүүдэд болоод зарим нэгэн улс орон, хөдөө орон нутагт ном хүргэгдсэн байгаа. 99156053, 77156053 дугаарын утсаар  бидэнтэй холбоо бариад захиалга хийж болно. Хэрэв та гадаадад эсвэл хөдөө орон нутагт амьдардаг хэвлэмэл ном захиалахад боломж муутай бол бол манай онлайн дэлгүүрээс аудио болон цахим хэлбэрүүдээр захиалаад татаж авах боломжтой.

Өмнөд Солонгос, Австрали, Англи, Япон гэх мэт улсуудад манай Амбассадорууд, Флөү Консултантуудаас манай номнуудыг захиалж авах боломжууд их бий шүү.

Өмнөд Солонгос, Б.Өнөрмаатай 01056993443 

Австрали, Сидней Н.Нэргүйтэй +61452040744 утсаар холбогдоно уу.

17. Ном их таалагдлаа. Сэтгэгдэлээ бичиж явуулах гэсэн юм болох уу?

Дуртайяа, таны санал сэтгэгдэлийг хүлээн авахдаа бид баяртай байх болно. Манай вэб хуудасны цэсэн дундаас сэтгэгдэлээ илгээх хуудас руу зочлоод зааврын дагуу сэтгэгдэлээ илгээнэ үү. Баярлалаа.

18. Таны ажил их таалагдсан. Би яаж туслах вэ?

Та манай Дасгалжуулалтын Академийн том зорилгод нэгдэхийг хүсч байгаа бол бидэнтэй хамтран ажиллах олон олон боломжууд бий. Та хүнд туслахаасаа өмнө өөрийн зорилготой, өөрийгөө үнэлдэг, өөртөө хариуцлагатай хөдөлмөрлөж, өөртөө хөрөнгө оруулдаг уу? Тэгвэл танд манай хаалга нээлттэй.

1. Та манай Амбассадор Өргөмжлөлийн эзэн болоод амьдардаг газар, орон нутагтаа эсвэл онлайнаар Бэрхшээ ба Боломж эвэнтүүдийг явуулах эрхтэй суралцаж болно. Та эвэнтийнхээ 100% орлогыг хувийн ажил, бизнесийнхээ бусад нөөц бололцоотой холбож болно. Мөн манай бараа бүтээгдэхүүн, хөтөлбөрүүдээс бонус хөнгөлөлт эдлэх боломжтой. 

2. Та Flow Consultant болох мэргэжлийн сургалтанд оролцоод хувь хүнд, гэр бүлд эсвэл албан байгууллагуудад өөрийн ажил бизнесийн туршлага дээрээ үндэслээд консултант зөвлөгөө өгч өргөжүүлж болно. 

3. Та манай Дасгалжуулалтын Академийн ажлын байрны боломжуудаас өөртөө бодолцож үзээд хүсэлтээ илгээж болно. Таны юу хийж чаддаг, юуны төлөө хүсэл мөрөөдөлтэй эсэх бидэнд маш чухал байдаг юм шүү.

4. Та манай Дасгалжуулалтын Академийн хөтөлбөрүүдэд амжилттай оролцоод ид шидийг нь хүчтэй мэдэрсэн бол манай хөтөлбөрт өөрсдийн төгссөн чадварлаг залуусаа Ментор болгоход бэлтгэдэг. Менторуудтайгаа гэрээтэйгээр ажилладаг.

19. Та хэзээ Монголд ирэх вэ? Ирж уулзалт семинар хийх үү?

Би Англи улсад оршин суудаг ч Монголд очсон үедээ ямар нэгэн сургалт семинар хийх талаар төлөвлөх болно. Та манай имэйл листэнд бүртгэлтэй эсвэл сошиалаар бидэнтэй ойрхон харилцаатай байдаг бол энэ талаар мэдээллүүдийг тэр даруйд нь хүлээн авах боломжтой. 

20. Би тан шиг Амьдралын Дасгалжуулагч болохыг мөрөөддөг. Танай сургалтуудад суугаад Дасгалжуулагч болж болох уу?

Бид энэ талаар ирээдүйдээ чадварлаг Амьдралын Дасгалжуулагч бэлтгэх сургалтыг 2021 оноос хойш ажлын төлөвлөгөөндөө оруулах талаар бодолцож байна. Дасгалжуулагч бэлтгэнэ гэдэг өндөр хариуцлага, чухал ажиллагаа тул бид үүгээрээ Монголын нийгэмд Амьдралын Дасгалжуулагчийн мэргэшлийн стандартыг олон улсын түвшинд хүргэх тал дээр хичээнгүйлэн ажиллах бодолтой байгаа.

Одоогоор манай онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүд дасгалжуулагч бэлтгэх сургалтанд зориулагдаагүй, гэхдээ хувь хүний асуудал бэрхшээл, гэр бүлийн асуудал шийдэх, бизнесийн асуудлаа зохицуулах гээд өөрийн бэрхшээлүүдийг шийдсэний дараа л хүн бусдын амьдралыг өөрчлөхөд сэтгэлзүйн хувьд ч сайн бэлтгэгдэнэ. Өөрийгөө яаая даа гэмээр хүмүүс мэргэжлийн бус хувь хүний хөгжлийн ном сургалтанд оролцох төдийхөн олж авсан мэдлэгээрээ хүний амьдралд буруу зөрүү зөвлөгөө өгөөд байж болохгүй шүү дээ. Энэ бол мэргэжлийн үйлчилгээ тул эхлээд биеэ засаад, гэрээ засаад, дараа нь төрөө засах ажилдаа орохыг бид зөвлөдөг. 

Дасгалжуулагч бэлтгэх сургалт хөтөлбөр бэлэн болохоос өмнө би таныг Дасгалжуулалтын Академийн одоо явуулж буй үйл ажиллагаануудаас өөртөө шингээгээд авбал цаг алдалгүй өөртэйгөө ажиллаад, мөрөөдлийнхөө мэргэжлээр суралцахад улам ойртоно гэдэгт итгэлтэй байна.

>