Уур бухимдлаа яаж хянах вэ?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Уур бухимдлаа яаж хянах вэ?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр бид ямар нэг зүйлд санаа зовж уур бухимдалтай яваа олон Монголчууддаа хэрэгцээтэй Уурлахаа яаж зогсоох вэ? гэсэн сэдвээр ярилцлаа.

Уурлахаа яаж зогсоох вэ?

Бидэнд доорх асуулт ирсэн юм.

” Өөрийгөө өөрчлөхөд минь туслаач. Би их түргэн ууртай. Тэгээд уурлаж бухимдахаараа хийсэн зүйлээ ч мэдэхгүй дараа нь аймаар шаналах юм”.

Юуны өмнө асуулт ирүүлсэн өөрийгөө ялан дийлж өөрчлөлт хийхээр зорьж байгаа таньд баяр хүргэе. Уур яагаад юунаас болоод үүсдэг вэ гэдэгт эхлээд хариулах нь зүйтэй гэж бодож байна.

  • Уур бол байж боломгүй муу зүйл ч бас биш бөгөөд хүний сэтгэл хөдлөлийн нэг илэрхийлэл байдаг. Үүнийгээ ойлгож ашиглаж сурах ёстой бөгөөд үүний цаана тухайн хүнд бэрхшээл, асуудал байна гэсэн үг юм.
  • Уур хүрсэн үедээ түүнийгээ үгээр илэрхийлж сур. Сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж, шалтгааныг нь олж тань.
  • Уур хүрэхэд бидний юу бодож байгаа бодол нөлөөлдөг. Тэр бодол чинь худлаа байж болно.
  • Уур хүрэхэд бидний айдас нөлөөлдөг. Та юунаас айгаад уурлаж бачимдаж байна?
  • Уур хүрэхийн ард хүсэл эрмэлзэл нуугдаж байдаг. Юуны төлөө, юуг зөв болгож бүтээх гэж битүүхэндээ шаналаад байна?
  • Буруу ойлгосон, дутуу мэдээлэл, тодорхой бус зүйлс уур хүргэдэг. Юуг та буруу ойлгосон юм шиг байна?
  • Таны уурыг хүргэдэг тэр орчин нөхцөлийг яаж өөрчилж болох вэ? Ухаалаг өөрчлөлт хийх гээд үз.
  • Одоо болж байгаа зүйлс таалагдахгүй байх үед уур хүрдэг. Юу болж бүтэхгүй учраас уур чинь хүрдэг вэ? Дургүй юмандаа уур чинь хүрдэг.
  • Цаг тулгамдсанаас уур хүрдэг. Яарч бачимдаж байна уу?
  • Таны уурыг хүргэдэг тэр орчин нөхцлийг яаж өөрчилж болох вэ? Ухаалаг өөрчлөлт хийх гээд үз.
  • Чадвар арга барил дутагдсанаас уур хүрдэг. Гадны нөлөө, нөхцөл байдалд ялагдаж байгаагаа мэдрэх үед уур хүрдэг. Би юуг суралцах хэрэгтэй байна?

Зөвлөмж

Дараа шаналахгүйн тулд ууртай үедээ өөрийгөө тайвшруулж сур. Уурлахаа яаж зогсоох вэ? Энэ асуултынхаа хариултанд танд өнөөдөр шууд хэрэглэж болохуйц 3 зөвлөмж өгье.

  1. Асуултууд асуу. Уур хүрэх мэдрэмж төрмөгц нь өөрөөсөө асуулт асуу. – Би юу хүсч байна? Би юуг хүсэхгүй байна? Би ямар шалтгааны улмаас ийм нөхцөл байдалд орчихов?
  2. Тоол. 10 хүртэл тоолоод амьсгаа ав.
  3. Бодох цаг олго. Яарч үйлдэл хийхгүйгээр өөртөө цаг хугацаа олго. Сайн бодож үзсэний үндсэн дээр бэрхшээлээ хэрхэн давах аргаа тодруул.

Магадгүй та өөртөө тавьсан олон асуултуудаасаа яагаад уурлаад байгаа шалтгаанаа олж харж ойлгож мэдэж болох юм. Энэ бүгдээс та санаа авч өөртөө ухаалаг өөрчлөлт хийх гээд үз. Хэрэв та хийхийг хүсэх юм бол Боломжгүй зүйл гэж байдаггүй түүнчлэн бусдыг өөрчлөхөөс илүү өөрийгөө өөрчлөх нь амархан гэдэг шүү дээ.

 

Твиттер жиргэцгээе. “Бэрхшээлээ шийдэж чадаагүй хүний уур их хүрдэг.”

Бэрхшээлээ шийдэж сурахын тулд “Бэрхшээл ба Боломж” номыг уншаарай гэж санал болгож байна.

 

Хамгийн сайхан амжилт бол эргээд харахад ичих юмгүй, харамсах зүйлгүй амьдарч, бүтээсэн зүйл байдаг. Тэгвэл өөрийгөө ялан дийлж, гайхалтай амжилтыг бий болгоход Бэрхшээл ба Боломж” аудио ном таны гарын авлага, дотны найз байх болно. 

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

  • юуны өмнө үнэтэй зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. таны ярьж байгаа тохиодлууд бүгд л надад тохиолддог. хэрхэн яаж өөрчлөхөө ойлгохгүй байлаа. уурлаж бухимдахаараа өөрийнхөө арчаагүй, чадваргүй байгаад улам их шаналдаг. бас их яаруу юм байна гэдгээ ойлголоо.

    • Гайхалтай Батнаа! Уур бухимдалаа шийдэх аргуудаа хэрэглэж үзээд, бидэнд мэдэгдээрэй! Амжилт!

  • Bayarlalaa Ta uneheer gaihaltai zuiliig bidend ogch bna.Olon zuiliig oilgoloo. Yaj heregjuuleh arga zamaa bodoj bna

  • аярлалаа. үргэлж үнэтэй үнэлж баршгүй зөвлөгөө өгч, гарц шийдлийг зааж өгч байгаад үнэхээр их баярлаж байна. таны зөвлөснөөр өөрийгөө өөрчилж, муу зуршил болгоноосоо салах гэж их хичээж өөрөө өөртэйгөө тэмцсээр багагүй хугацаа өнгөрчээ. бага багаар өөрчлөгдөж байна. өөрчлөлт тэсвэр тэвчээртэй дайчин байж чадсан хүнд л ирдэг юм байна. таниас ирсэн хичээл зөвлөмжүүдийг дахин дахин сонсож эрч хүч авдаг да.

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
    >