Хүний зургаан эрэлт хэрэгцээ

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Хүний зургаан эрэлт хэрэгцээ

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

ХҮНИЙ ЗУРГААН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ

Энэ удаагийн зөвлөмждөө хувь хүний  эрэлт хэрэгцээ хэрхэн бизнест нөлөөлдөг талаар “Хүний зургаан эрэлт хэрэгцээ” сэдвээр ярилцлаа.

[ctt template=”8″ link=”19ly2″ via=”yes” ]Хүний зургаан эрэлт хэрэгцээ @MonicaBatsukh[/ctt]

Тухайн байгууллагат үүсээд байгаа хүний нөөцийн асуудлын бас нэг учир шалтгаан нь хүний эрэлт хэрэгцээтэй холбоотой.

Хувь хүний тухайд ямар нэг зүйл болохгүй байна гэж бодогдож мэдрэгдэж байгаа бол тэр хүний эрэлт хэрэгцээ хангагдаагүй байна гэж ойлгож болох юм.

Анх ажилд орохдоо өөдрөг сэтгэлтэй урамтай байснаа удалгүй уйдан ажлаа солимоор бодогдох, удирдлага ажлыг нь үнэлэхгүй шагнал урамшил олгохгүй байх түүнчлэн өсөж дэвших бололцоо муутай байгаа мэт санагдах гэх мэт нь тухайн ажилтны эрэлт хэрэгцээ хангагдахгүй байгаагийн илрэл болно. Үнэндээ бол хувь хүний эрэлт хэрэгцээ хангагдаад эхлэхээр ажилдаа тогтвортой ажиллах сонирхолтой болдог.

Хүн болгоны мэдэрдэг дараах 6 эрэлт хэрэгцээ байдаг. Үүнд

  1. Тодорхой байлга
  2. Сонголттой байлга
  3. Бусдаас онцгой байх
  4. Хайр халамжийн харилцаа
  5. Өсөн хөгжих боломж
  6. Хувь нэмрээ оруулах

1. Тодорхой байлга.
Тухайн хүний ямар зүйлийн төлөө зүтгээд байгаа, юу хийх гээд байгаа, хаана юу байгаа, хэнтэй холбогдох ёстой гэх мэт бүх зүйлүүд тодорхой ойлгомжтой байх хэрэгтэй. Түрүүчийн зөвлөгөөнд яригдсан ажлын зааварчилгаа өгөх, дадлагажуулах гэх мэт яригдсан зүйлүүд бас энэ тодорхой байлгахын тулд хийгдэх зүйлүүд юм. Ажилтны хувьд аливаа зүйл тодорхой байх тусмаа гүйцэтгэхэд хялбар байх төдийгүй байгууллагатаа ажиллах итгэл найдвар бий болдог.

2. Сонголттой байлга

Хүний бүх зүйл тодорхой байх нь зайлшгүй  хэрэгтэй зүйл юм. Гэхдээ хүн бүх зүйл тодорхой байхад уйдах нь амархан төдийгүй эрэлт хэрэгцээ нь өөрчлөгддөг. Өөр өөр сонголт, сонирхолтой зүйлийг хайж эхэлдэг. Нэгэнт одоогийн ажлаа хийгээд дадаад сайн болсон хүний хувьд илүү өөрийгөө сорьсон зүйлийг хиймээр санагдах нь байдаг. Бизнес эрхлэгч та ажилтнаа энэ өөр болсон байна бие ее тоож байна гэхийнхээ оронд өөрчлөгдөж байгаа эрэлт хэрэгцээг нь ойлгох хэрэгтэй болдог.

3. Бусдаас онцгой байх
Өөрийн онцгой байдлаа хүн мэдрээд ирэхээр илүү өөдрөг болж бусдыг манлайлан удирдаж эхэлдэг байна. Багтаа байгаа хүмүүсийнхээ юунд илүү чадвартай сайн болохыг таньж мэдсэнээр тохирсон ажлыг хийлгэхэд гүйцэтгэл сайтай дуртай байдаг. Хүн болгоны ялгаатай энэ ур чадваруудыг мэдсэнээр ажлаа зөв хуваарьлан бизнес цаашид амжилттай явах шалтгаан болдог. Хүний ур чадварын тестууд ч байдаг. Үүнийг ашиглан ажилтнуудынхаа онцгой чадваруудыг зөв таньдаг.
4.Хайр халамжийн харилцаа
Ажилтнаа халамжилснаар амжилттай бизнес хийх бүрэн боломжтой талаар бид “Хайрыг яаж мэдрүүлэх вэ?” сэдвээр тусгайлан бэлтгэн өмнөх дугаараараа  хүргэсэн байгаа. Та үзэж амжаагүй бол энд дарж үзээрэй.
5.Өсөн хөгжих боломж

Аливаа хүн тухайн байгууллагат ажиллаад цаашид өсөн хөгжих ямар боломж байгааг үргэлж олж мэдэхийг хүсдэг. Хэрэв би ийм зүйлийг мэдээд сураад тодорхой хугацаанд ажиллаад ирэхэд байгууллагатаа цаашид өсөн дэвших ийм ийм боломжууд байгаа юм байна гэдгээ мэдсэн үеэс гялалзаж эхэлдэг. Авъяас чадвараа дайчлан ажилдаа ахиж дэвшихээр хичээдэг.

6.Хувь нэмэр оруулах
Тухайн хүн баг хамт олондоо болон нийгэмдээ ямар хувь нэмэр оруулж байна гэдгээ байнга өөрөөсөө асууж олж харахыг хичээж байдаг. Хийж байгаа зүйл нь их бага нь хамаагүй хүнд хэрэгтэй нийгэмд тустай байж үр хүүхдийн хойч ирээдүйд нэмэртэй байгаагаа мэдэх тусмаа улам хичээж ажилладаг.

Та дээрх хүний эрэлт хэрэгцээний талаарх ойлголтуудыг мэдэж бизнестээ хэрэглээд үзээрэй.

Танаас асуух асуулт

– Та хүний эрэлт хэрэгцээний талаарх энэ ойлголтуудыг ажил амьдралдаа хэрэгжүүлж байсан уу?
– Танай байгуулагын ажилтнууд өсөн дэвших боломжтой юу?
– Танай байгууллагын хамт олон бүгд өөрийнхөө ажилдаа болон нийгэмд оруулж байгаа хувь нэмрээ ойлгон ажиллаж байна уу?
Та дээрх асуултуудад хариулаарай. Магадгүй та эдгээрээс аль хэдийн хэрэгжүүлээд явж байж болох юм. Эсвэл  өмнө нь анзаарч байгаагүй бол санаа авч хэрэгжүүлээд үзээрэй.
Энэхүү видеотой холбоотой өөрийн үзэл бодлоо бидэнтэй болон бусадтайгаа хуваалцан блогт коммент бичээрэй.

Өнөөдөр таны Амьдралыг өөрчлөхийн тулд, таны сэтгэлгээг өөрчлөхийн тулд танд хүргэж буй гарын авлага бол Моnica Batsukh-ийн “БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 04 – ЭРЧ ХҮЧ, ЗАЛУУ НАСЛАХЫН НУУЦ НЬ ЮУНДАА БАЙДАГ ВЭ?” нэртэй аудио ярилцлага.

podcast-4Энэ аудио подкастыг сонсох нь зөвхөн таны насыг харах өөрчлөлтөнд биш, яаж өнөөдөр танд өгөгдсөн, бэлэг болгож бурханаас заяагдсан бие махбодиосоо энергиэ эрч хүч авч сурах талаар таны амьдралыг өөрчлөлт хийх эрч хүч, залуу насны энергийг олж авах аргыг зааж ярилцах болно.

БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 04 – ЭРЧ ХҮЧ, ЗАЛУУ НАСЛАХЫН НУУЦ НЬ ЮУНДАА БАЙДАГ ВЭ?  – ҮНЭ 12900₮

screenshot-22-10-2016-20-28

Үүнийг мэдэхгүйгээр та бид өөрийн амьдралыг, бие махбодийг залуу насны эрч хүчээ сэргээж өөрчилнө гэж байхгүй.

Та өнөөдөр залуухан ч бай, хөгшин ч бай хамаагүй энэ подкаст таныг Монголын нийгэмд тархиа угаалгах аюулаас аврах болно. Энэ бол таны өнөөдрийн гарын авлага шүү. Өөрийн оюун ухаан сэтгэлгээндээ зориулж энэ гарын авлагаа олж аваад өөртэйгөө тулж ажиллаарай.

Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 88770338, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл ном, аудио СД-нүүдийг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

  • Unmu ni nomnoos unshij bas ene talaar seminart suuj baisanch dahiad sonsohoor shine yum shig l sanagdaj bn.hun helehees naashgui gej unen ug shu.londond ajillaj amidarch baigaach mongolchuudiinhaa tulu sana tavj baigaad mash ih bayrlalaa.

    • Баярлалаа Энхтуулаа. Тийм байгаа биз? Мэдээд байдаг юм шиг атлаа амьдрал дээрээ хэрэгжүүлээгүй зүйлсүүд их байдаг. Ялангуяа хүнтэй харилцахдаа Монголчууд бид маш их алдаа гаргадаг. Яг ийм мэддэг юм шиг зүйлсээ хэрэгжүүлээгүйгээс алдаагаа давтсаар байдаг юм. Одооноос хэрэгжүүлээд эхлээрэй Энхтуулаа! Амжилт хүсье!

  • Bi zahialga hiigeed 2 podkasten avsan bolovch sonsoj chadahgui bna. Ajillahgui bna. Mongold bgaa huntei holbogdoj asuusan bolovch bolno geh yum yah estoi ve. Olon saihan zuvulguu ugch bgaad bayarlalaa

    • Сайн уу? Эрдэнэчимэг, mp3 форматаар татаж авсан тохиолдолд хэвийн л сонсогдох ёстой байгаа. Та дахиж татаад үзээрэй. Бүр болохгүй бол Монголд байгаа хүн лүү дахиж залгаад зөвлөгөө аваарай. Сонсож чадсан эсэхээ бидэнд мэдэгдээрэй. Амжилт

  • Hi sain bnau ene saikhan udriin mend hurgie
    Humuunlegiin chigleleer bodson bodol baidgiimaldaa mongold turiin bus baiguullaga 200 gariu baidag l da tednees yalgarah l hereg baih shaardlaga tulgardag gehdee niigem sain duriin ajiliig hvleen awahad tiim ch belwn bish sanagdhiin
    Gehdee gargalgaa haij bna tuushdaa
    Ene chigleldee unencheer xandana bayrlalaa

    • Сайн байна уу Оюунтуяа, коммент үлдээсэнд баяртай байна. Хүний зургаан хэрэгцээ бол маш агуу ойлголт онол байгаа юм. Үүнийг энэ видео дээр би маш өнгөцхөн хөнгөн хэлбэрээр тайлбарласан байгаа. Хүн нийгэм нь бэлэн бишдээ биш, харин хүндээ нийгэмдээ хүртэлээ ойлгуулж хүргэж чадахгүйдээ “шалтаг” мэт тайлбарууд тавьж өөрийнхөө урмыг хугалдаг хүмүүс маш олноороо бий шүү. Энэ гайхалтай ном нийгмийн өмнө хүлээсэн ажлаа биелүүлэхэд чамд магадгүй аргачлалдаа асар их өөр сэтгэлгээ урьж оруулъя гэвэл “Миний Бизнес” онлайн дасгалжуулалтын хөтөлбөрт оролцоорой. 8 сарын 15наас бүртгэлээ хийгээд 9 сарын 1нд эхлэх байгаа. Тэр үед уулзацгаая. Амжилт!

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
    >