АШИГЛАХ ЗААВАР

HomeАШИГЛАХ ЗААВАР

Манай вэб хуудаснаас хэрэгтэйгээ олж авч ойлгож, амьдралаа өөрчилж хүссэн бүхнээ авмаар байгаа боловч яаж энэ бүхнийг олж авч хамрагдах талаар жаахан тусламж заавар хэрэгтэй байна уу? Эдгээр зааварчилгаанууд танд хэрэг болно гэж найдаж байна.

Бид зарим нэг Монголчууд ихтэй улс оронд цөөн тооны ном хүргүүлсэн байгаа.

  • Бельги улсад бол Чойжамцын Мөнхбаясгалан-тай +32 0484609812 утсаар яриад номоо захиалаарай.
  • Өмнөд Солонгос улсад бол +82-10-8188-9900, +82-11-9698-6077 утас дээр манай ном, аудио номуудыг захиалах боломжтой.
  • ҮНЭГҮЙ ЦАХИМ НОМ ТАТАХ
  • Вэб хуудсанд манай имэйл листэнд бүртгүүлсэний дараа танд үнэгүй номыг бид бэлэглэж байгаа. Нүүр хуудаснаас авахуулаад бүх хуудаснууд дээрээс таныг миний имэйл листэнд бүртгүүлж үнэгүй цахим ном татаж авахад сануулах формыг олж харах байх. Нэр, имэйлээ оруулаад товчлуурыг дарсаны дараа та имэйлээ шалгаарай гэсэн мэссэж үзэгдэнэ. Хэрэв та имэйлээ тэр даруйд нь шалгавал надаас имэйл очсоныг олж харах болно. Тэр имэйл дээр таныг бүртгүүлсэн имэйлээ баталгаажуулахыг хүссэн том улаан товчлуур илгээгдсэн байгаа. Тиймээ, бүртгүүлье гэсэн улаан товчлуурыг дараарай. Бүртгүүлэх баталгаа хийгдмэгц нь би таны бүртгэлийг баталгаажуулаад цахим номыг татаж авах линк өгөх болно.

    Мөн түүнчлэн дээрх аргаар имэйлээр бүртгүүлсэнээс 1 цагийн дотор цахим ном дахин танд имэйлээр илгээгдэх болно. Имэйл дотор таны Цахим номоо татаж авах гэсэн товчлуур дээр дарвал цахим ном нээгдэх болно. Дээрх имэйлийг хүлээж авсанаас хойш бид Монгол Амьдралын Дасгалжуулагчийн холбогдолтой имэйлүүдийг байнга хүлээж авч, бидэнтэй холбоотой байх болно.

    Хэрэв таны имэйл хаяг өөрчлөгдсөн эсвэл өөрийн нэр хаягийн тохиргоог өөрчилье гэвэл танд очсон аль нэг имэйлийн хамгийн доод ёроолд байгаа Тохиргоогоо өөрчлөх гэсэн товчлуур дээр дараад өөрчлөлт хийх линкийг нээх болно. 

     

  • ОНЛАЙН ДЭЛГҮҮР АШИГЛАХ
  • Вэб хуудсан дээр байрласан цахим номнууд болоод аудио ном бүгд автоматаар тохиргоо хийгдсэн байгаа. Таныг захиалгаа хийгээд төлбөр хиймэгц нь имэйл хаягаар чинь хэдэн хормын дараа очих учиртай. Хэрэв танд ямар нэгэн асуудал эргэлзээ байвал бидэнтэй холбоо барих хуудсаар дамжуулан асууж лавлаарай. Monica Batsukh таны онлайн захиалгын асуудлыг хариуцаж зохицуулж өгөх болно. Онлайн дэлгүүр ашиглахтай холбогдон ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ танд илүү мэдээлэл өгөх болно.

  • УБ ГЭРИЙН ХАЯГААР ЗАХИАЛАХ
  • Хэвлэсэн номын хувилбарыг болон аудио СД багцыг бид УБ хот дотроо үнэгүй хүргэж өгөх сайхан боломж олгоод байгаа. Манай вэб хуудасны дэлгүүр дотор Бэрхшээл ба Боломж ном, Бэрхшээл ба Боломж аудио ном, Мөнгө ба Миний Үнэ Цэнэ ном, аудио номнуудын хуудсуудын доор нь гэрийн хаягаар хүргүүлэх захиалга илгээх асуулга байгаа. Тэр асуулгыг бөглөвөл бид таны хүсэлтийг имэйлээр хүлээн авах болно. Асуулган дээр гэрийн хаягаа, хэдэн ширхэг, ямар номыг, хэзээ найдвартай байх тухайгаа маш тодорхой бичээрэй. Ингэснээр бид цаг алдалгүй тантай холбогдож хүргэлтийг гүйцэтгэх боломжтой.

    Хэрэв та утсаар холбогдоод захиалга өгөхийг хүсвэл 88770338, 99156053 дугаар руу холбогдоорой.

  • ДАСГАЛЖУУЛАЛТ АВАХ ТУХАЙ
  • Дасгалжуулалтын гэрээ хийхээс өмнө

    Дасгалжуулалт хэрхэн авах талаар болон бусад ойлголтыг тодруулах зорилгоор ДАСГАЛЖУУЛАЛТ хуудсанд маш тодорхой мэдээлэл өгсөн гэдэгт найдаж байна. Дасгалжуулалтын үйлчилгээний арга барил ёс зүйн баримтлах зарчимыг ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ хуудсанд нэмэлт зааж өгсөн байгаа. Дасгалжуулалтын гэрээ хийхээр хүсэлтээ илгээсэн бүх хүмүүсийг энэхүү ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ-ийг хүлээн зөвшөөрсөн хэмээн үзэх болно.

    Дасгалжуулалтын сэтгэлзүйн баримтлах зарчим философийн талаар МИНИЙ ТУХАЙ нүүрний Үнэт зүйлс хэсгээс олж уншаарай. Энэ нь тухайн үйлчлүүлэгчийн сэтгэлзүйн олон асуултанд тодруулга өгнө гэдэгт итгэлтэй байна. 

    Анх удаа Дасгалжуулалт авч байгаа хүмүүс ДАСГАЛЖУУЛАЛТ авах гэж буй хүмүүс гэрээгээ 1 сарын хугацаагаар хийх нь үр дүн гаргахад илүү тохиромжтой. 1 удаагийн дасгалжуулалтыг надтай урьд нь ажиллаж байсан аргаа мэддэг болсон хүмүүст илүү хялбар арга юм. 

    Дасгалжуулалтын хүсэлтээ илэрхийлэх үедээ өөрийнхөө талаар болон зорилгынхоо маш ойлгомжтой тодорхой бичих тусмаа тантай тулж ажиллахад дөхөмтэй болно. Дасгалжуулагч хувийн нууцыг тань хадгалдаг тул надад үнэн бодит асуудлаа дэлгэн ярихаас бүү татгалзаарай. Таныг өөрийгөө сайн ойлгож тулж ажиллахад таны үнэнийг эрч хайсан сониуч сэтгэлгээ асар ихээр дөхөм болно. Та хэр ихийг хүсч тэмүүлнэ, дасгалжуулалт тийм хэмжээний  алсын хараа амжилтыг бүтээхэд нээлт хийх болно. 

    Дасгалжуулалт авахын өмнө 3 алхам бий. Үүнд, дасгалжуулалтын хүсэлтээ илгээх, төлбөрөө гүйцэтгэх, Skype дээр тохирсон цагаараа холбогдох. ДАСГАЛЖУУЛАЛТ нүүрэнд энэ бүхний талаар ойлгомжтой дэлгэрэнгүй мэдээлэл бий.

     

    Дасгалжуулалтын гэрээ хийсний дараах 4 үе шат.

    1. Дасгалжуулалтын үеэр: Дасгалжуулалт хийхэд тухлаг орчиноо бэлтгэх нь танд маш чухал. Микрофонтой чихэвч, интернет, тэмдэглэлийн дэвтэр, үзгээ урьдчилан зэхээрэй. Чимээ шуугиангүй орчин таныг өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхэд эерэгээр нөлөөлдөг.

    2. Дасгалжуулалт хийсний дараа:Дасгалжуулалт дуусмагц даруйханГэрийн даалгаварын амлалтаа бөглөхнь таныг ирэх долоо хоногт гайхалтай бүтээлч ажиллахад хүчтэй нөлөөлөх болно. Зорилгоо бичиж тэмдэглэсэн хүн үйлдэл хийх нь 80% илүү магадлалтай байдаг.

    3. Дасгалжуулалт хоорондох 7 хоногт:Дасгалжуулалтын гэрийн даалгаварт амлалт болгон бичсэн ажлууд дээрээ чухалчилж өөртөө цаг гаргаж ажиллаарай. Хамгийн гол нь та юу анзаарч юу суралцсан чинь дараагийн дасгалжуулалтын чиглэл алхам гэдгийг санаарай.

    4. Дасгалжуулалт хийхээс 24 цагийн өмнө: 

    Дасгалжуулалт бүрийн өмнө 24 цагийн өмнө Гэрийн даалгаварын гүйцэтгэлээ бөглөх ёстой. Дэлгэрэнгүй сайн бөглөснөөр та дасгалжуулалтын үнэтэй цагаа хэмнэнэ. Надад таныг илүү сайн ойлгож ойрхон ажилахад хэрэгтэй байдаг юм.

    Дасгалжуулалт гэрээтэй хугацаанд үр дүн гаргахад анхаарах зүйлс

    Дасгалжуулалт хийхэд тухлаг орчиноо бэлтгэх нь танд маш чухал. Микрофонтой чихэвч, интернет, тэмдэглэлийн дэвтэр, үзгээ урьдчилан зэхээрэй. Чимээ шуугиангүй орчин таныг өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхэд эерэгээр нөлөөлдөг.

    Дасгалжуулалт бол сэтгэл зүйч, физиологич, консултант гэх мэтийн бусад үйлчилгээнээс ялгаатай харилцаа юм. Дасгалжуулалтын үр дүн янз бүр, үйлчлүүлэгчийн сэтгэхүйн орчин, нөхцөл оюун санааны бэлэн, бүрэн хариуцлагатай байдлаас шалтгаалдаг тул гаргах үр дүнг үйлчлүүлэгч бие даан хариуцаж, бодит үйл амжилтанд хүргэх ажиллагааг хийнэ.

    а. Өөрчлөлт хийх:

    Дасгалжуулалтын тохирсон цагийг цуцлах, өөр өдөрт товлох тохиолдолд тохирсон цагаасаа дор хаяж 48 цагийн өмнө мэдэгдэнэ.

    б. Хожимдох, таслах:

    Дасгалжуулалтын цагаас хоцрохгүй, таслахгүй байхыг хатуу анхаарна.
    Хоцорсон, тасалсан цагийг нөхөж олгохгүй.

    в. Дасгалжуулалтын үед:

    – Үзэг, дэвтэр, календар ойрхон байлгах
    – Оюун санаагаа бүрэн дайчилж, анхаарлаа төвлөрүүлж болох чимээ шуугиангүй, тухтай орчин сонгох
    – Оюун санаагаа нээлттэй, өөртөө тунгаах бололцоог олгох, өөдрөг, асуудлыг шийдэх талаас нь харах

    г. Нэмэлт цаг:

    Дасгалжуулалтын цагуудын хооронд асууж лавлах, тулгарсан асуудлаа тулж ярилцах, амжилтаа тэмдэглэхэд дасгалжуулагчид чөлөөтэй имэйлээр харилцах, туслалцаа дэмжлэг авах

    д. Харилцаа:

    Дасгалжуулагч танд итгэнэ, таныг амжилтанд хүрэх хүсэлтэй, хариуцлагатай гэдэгт итгэнэ. Таныг зорилгодоо амжилттай хүрэхэд дэмжлэг үзүүлнэ. Шүүмжлэлгүйгээр ойлгож харилцана. Дасгалжуулагч тантай яаж ажиллавал танд илүү дэмжлэгтэй байж болох талаар чөлөөтэй саналаа солилцож, шударга харилцаа үүсгэнэ үү. Таны зорьж буй чиглэлд нийцүүлэхэд таны дотоод нөөц чадварт хүрэх нууцыг бид хамтдаа нээх учиртай.

    е. Зөвлөгөө:

    Дасгалжуулагч таны дотоод нөөц бололцоонд байгаа хариултыг олоход туслах болно. Танд тохирох хариулт зөвхөн танд бий.

    ё. Гэрээ цуцлах:

    Гэрээний урт богино хугацааг үйлчлүүлэгчийн зорилго, хэрэгцээнд тааруулж зохицуулж болно. Нэмэлт мэдээллийг “Гэрээ цуцлах ба гэрээ хийхгүй байх нөхцөл” нэртэй материалаас үзнэ үү.

    Амьдралын Дасгалжуулагч Monica Batsukh (Б. Мөнгөнтуяа) би өөрийнхөө мэдлэг, ур чадвараа хамгийн дээд түвшинд ашиглаж таныг амжилтанд хүргэх, амьдралын бэрхшээлийг давж боломжийг нээх ур чадварыг олгох дасгалжуулахаа амлаж байна. Би таны хүсэл эрмэлзэлд итгэж, таны нөөц бололцоог хамгийн дээд хэмжээнд ашиглах бүхий л оюуны хэрэгцээг бэлэн болгохын төлөө ажиллана.

    Дасгалжуулалтын гэрээ дууссаны дараа

    Таны хийсэн гэрээний уртаас шалтгаалж дээрх асуулга үйлдэлүүд бүгд танд гайхалтай үр дүн гаргахад нөлөөлөх болно. Хүсвэл та гэрээнийхээ хугацааг сунгаж дасгалжуулалтаа уртасгаарай. Шаардлагатай чиглэл, хүссэн сэдвээрээ та өөрийнхөө амжилтын дасгалжуулагчтай хийх алхаагаа жигдэлж, амжилтанд хүрэх хурдаа нэмж болно. Мэдээж энэ бүхэн цэвэр таны сонголт, нөхцөл байдлаас л шалтгаална шүү дээ. Эцэст нь дасгалжуулалтын гэрээ дууссан тохиолдолд бид таныг өөрийн сэтгэгдэлийг илгээж юу сурсан мэдсэнээ хуваалцахаас гадна, дасгалжуулалтыг цаашид яаж сайжруулж болох талаар санаа оноогоо бидэнтэй хуваалцахыг хүсэх болно. Сэтгэгдэлийг илгээхдээ та хувийн нууцаа хадгалж, нэрээ нууцалж болохоос гадна, хүсвэл манай вэб хуудас болон бусад файсбүүк хуудсаар Монголчуудад өөрийн хүссэн сэтгэгдэлийн үг, туршлагаа хуваалцах боломжтой. 

    Амьдралын Дасгалжуулагчийн зүгээс би танд бүрэн итгэдэг, таныг амжилтанд хүрэх потенциалтай, чадвартай, ухаантай хүн гэдэгт итгэдэг. Харин гол асуулт нь та өөртөө амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэж байгаа эсэх нь л чухал байна. Хэрэв та амжилтанд хүрэхийн төлөө өөртөө итгэж сурахыг хүсч байвал бидэнтэй холбогдоорой.

  • ГАДААДААС ЗАХИАЛГА ХИЙХ
  • Хэрэв та гадаадад амьдардаг бол манай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамрагдах хэд хэдэн арга замууд бий.

    1. Монгол төгрөгөөр дамжуулан төлбөр тооцоо, хүргэлтийг зохицуулж болно. Хэрэв танд Монголын банкинд данстай бол онлайнаар захиалгаа хийхэд цахим хэлбэрээр очих бүтээгдэхүүнүүд ямар ч төвөггүй үйлчилнэ.

    Харин хэвлэмэл бүтээгдэхүүн захиалгаар авч буй бол Монголд буй ар гэр, найз нөхдөөрөө дамжуулан өөрийн байгаа улс орон руугаа илгээлт хийлгүүлж болно. Ойлгомжтой байх.

    2. Бид зарим нэг Монголчууд ихтэй улс оронд цөөн тооны ном хүргүүлсэн байгаа.

    Англи улсад бол Monica Batsukh-тэй шууд +44 07912380805 утсаар яриад гэрийн хаягаар номоо хүргүүлэхээр тохирч болно.

    Бельги улсад бол Чойжамцын Мөнхбаясгалан-тай +32 0484609812 утсаар яриад номоо захиалаарай.

    Өмнөд Солонгос улсад бол +82-10-8188-9900, +82-11-9698-6077 утас дээр манай ном, аудио номуудыг захиалах боломжтой.

    Хэрэв та дээрх улсуудад амьдардаггүй бол Monica Batsukh-тэй имэйлээр, сошиал медиагаар, эсвэл утсаар холбогдож хүссэн бүтээгдэхүүнээ цахим болон хэвлэмэл хэлбэрээр захиалаарай. Та paypal-аар эсвэл бусад төрлийн төлбөрийн хэрэгсэл ашиглаж төлбөрөө гүйцэтгэж болно. Хэвлэмэл ном маань таны гар дээр зохиолчийн гарын үсэгтэйгээ, амьдарч буй улсын тань хаягаар шууд илгээгдэнэ гэдэг гайхалтай биш гэж үү? 

  • SKYPE АШИГЛАХ
  • 1. Skype.com вэб хуудас руу ор

    2. Вэб хуудасны гол цэсэн дээр байгаа Downloads гэдэг рүү дараад ор.

    3. Дотор нь Computer, Mobile, Tablet, Home phones, TV, more devices гэсэн сонголтууд байгаа. Таны Skype ашиглахад хамгийн тохиромжтой хэрэгсэлийг эдгээрээс сонгоно. Хэрэв та компютер дээрээ эсвэл гар утсан дээрээ энэ программыг татаж авахыг хүсч буй бол тухайн сонголтоо хийнэ үү. Мөн таны ашигладаг үйлдэлийн системийн дагуу Get Skype for Windows эсвэл Get Skype for Mac гэсэн ногоон өнгийн товчлуур харагдана. Хэрэв таны компютерын зөв сонголт нь мөн бол энэ ногоон товчлуур дээр дараад программаа татаж аваарай. Skype-ыг бүрэн татаад дууссаны дараа таны дэлгэцнээ цэнхэр өнгөтэй Skype лого бүхий цонх нээгдэнэ.

    4. Skype цонхон дээр таны нөхцөлд таарах бүх төрлийн сонголтууд харагдаж байна. Хэрэв та урьд нь Skype ашиглаж байгаагүй, өөрийн нэр дээр хаяг нээж байгаагүй бол Create an account гэсэн бичиг дээр дараад цоо шинээр Skype account нээж болно. Нээхээсээ өмнө танд өөрийн Facebook нэр, имэйлээ ашиглаад шууд автоматаар бүртгүүлэх боломж бий. Энэ нь хамгийн хялбар арга. Энэ сонголтыг хийхийн тулд Facebook гэсэн бичиг дээр дараарай. Хэдхэн секундны дараа таны Skype account, Facebook хэрэглэгчийн нэрээр шууд холбогдохыг та харна.

    Хэрэв та Skype хэрэглэгчийн данса Facebook-ээс тусдаа ашиглахыг хүсвэл мэдээж энэ хуудасны доор байгаа анкетийг бөглөж нэр, хаяг, имэйлээ оруулахаас авахуулаад энэ хуудасны доор байгаа I agree – Continue гэсэн ногоон товчлуур дээр дарж бүртгэлээ баталгаажуулна. Хэрэглэгчийн ID нэр, нууц үгээ бүү мартаарай.

     

    5. Хэрэв таны бүртгэл амжилттай явагдаж, таны данс аль хэдийнэ нээгдсэн бол Skype ашиглаж ярихад та бэлэн боллоо л гэсэн үг. Таны компютер гар утсан дээр суусан програмаа нээгээд л өөрийн хэрэглэгчийн ID, нууц үгээ оруулаад боллоо. Хэрэв та энэ бүртгэлийг хийхдээ файсбүүктэйгээ холбосон бол Sign in with Facebook гэдэг дээр дараад л боллоо.

    6. Одоо таныг Skype нээгээд ашиглахад бэлэн байгаа гэж найдаж байна. Харилцах гэж байгаа хүнээ хайж олоод холбогдох л үлдлээ. Дээд цэсний дунд Contact гэж байгаа, түүн дээр дарахаар Add contact… гэж бий. Ийшээ ор. Тэгэхээр таны Add Contact гэсэн хайлт хийх нүд харагдана. Хайж байгаа хүнийхээ Skype ID эсвэл имэйл хаягийг нь оруулаад Find гэдэг дээр дараарай. Таны хайлтын үр дүнд гарч ирсэн нэрний ард Add Contact гэсэн товчлуур харагдана. Энэ товчлуур дээр дарвал таны холбогдохыг хүссэн хүсэлт нөгөө хүнд очих болно. Харилцах хүн тань өөрийн Skype-ийг нээмэгцээ таны хүсэлтийг олж хараад хүсэлтийг тань хүлээн зөвшөөрөх боломжтой. Харилцагч хүлээн зөвшөөрсөн цагаас эхлээд та хэзээ л бол хэзээ тэр хүнтэйгээ цаг тохирч ярих боломжтой.

    7. Skype дуудлага хийхэд дуу шуугиан багатай, холболт сайн байдаг. Мэдээж хамгийн гоё юм нь энэ бол үнэгүй үйлчилгээ. Та болон таны харилцагч бие биенийхээ Skype ID-г солилцсон мэддэг байхад л улс хооронд эсвэл видео ярилцлага хийсэн ч болно. Гадаадад байгаа ах эгч, аав ээжтэйгээ ярихад хамгийн тохиромжтой бөгөөд үнэгүй байж болох үйлчилгээ. Харин утасны дугаар руу залгах болвол л та нэмэлт үйлчилгээнийхээ үнийг төлж болно. Үнэ нь бас боломжийн. Мөн та хүсвэл хэд хэдэн хүн оролцуулж конференц дуудлага хийсэн ч болно.

  • PAYPAL АШИГЛАХ
  • Paypal бол өнөөдөр дэлхийд хамгийн өргөн тархсан төлбөрийн хэрэгсэлийн нэг болсон. Хэрэв та гадаадад амьдардаг бол онлайн төлбөрийн хамгийн нийтлэг ашиглагддаг, хамгийн найдвартай гэгддэг төлбөрийн нэг гэдэгтэй дуу нэгдэх байх. Одоо Paypal дээр хэрхэн өөрийнхөө бүртгүүлж ашиглах талаар төлбөр хийж, төлбөр хүлээн авах талаар товчхон заавар энд оруулъя. 1. Paypal.com вэб хуудас руу ор. Таны амьдардаг улс орноос шалтгаалж өөр өөр өргөтгөлтэй байж болно. Тухайлбал, Англид байгаа хүмүүс www.paypal.com/uk гэр өргөтгөлтэй. 2. Вэб хуудас руу орсоны дараа та доорх дэлгэцтэй төстэй дэлгэц рүү орно. Баруун дээд буланд байгаа Sign up, Login гэсэн товчлууруудыг харж байна уу? Хэрэв та анх удаагаа энэ хуудсанд хүрч ирж байгаа, өөрийн дансыг нээхийг хүсвэл мэдээж Sign up гэдэг дээр дарах нь ойлгомжтой. Харин Login гэдэг дээр нь дарвал таныг урьд нь бүртгүүлсэн имэйл хаяг, нууц үгээ оруулахыг асуух болно. 3. Sign up товчлуур дээр дарсаны дараа дэлгэцэн дээр чинь Personal, Business сонголт хийгээд үргэлжлүүлэх товчлуур гарна. Хувийн данс нээж байвал Personal гэдэг дээр нь сонгоод Continue гэдэг дээр дарвал таныг амьдарч байгаа улсаа сонгоод имэйл хаягаа оруулаад нууц үгээ сонгохыг хүснэ. Энэ маш амархан байгаа гэж найдаж байна. 4. Банкны дансаа Paypal данстайгаа холбох л үлдлээ. Дансаа нээснийхээ дараа та өөрийн данс руу орох боломжтой болно. Дансандаа ормогц My Account гол цэс дундаас Profile гэсэн хэсэг байгаа. Тэр цэсэн дээр дармагц My Money гэсэн цэс гарна. Тийшээ дараад орвол доорх дэлгэц харагдана. Миний данс урьд нь нээгээд банкны карттай холбосон учраас ингэж харагдаж байна. Би өөрийнхөө дансыг нууцлах үүднээс улаан өнгөөр будсан байгаа. Харин таны хувьд данс чинь цоо шинэ тул ийм хэсгүүд харагдахгүй. Харин доор нь байгаа Add a Card товчлуур харагдах учиртай. Энэ товчлуур дээр дарвал та  өөрийн дансныхаа дугаар Дебит эсвэл Кредит картыг бүртгүүлэх боломжтой. Картаа бүртгүүлсэний чинь дараа бол яг миний харж байгаа шиг дэлгэц танд харагдана. Энд таны картны төрөл, картны сүүлийн 4 оронтой тоо, картны хугацаа дуусах он сар өдөр, таны гэрийн хаяг, хамгийн сүүлд нь өөрчлөлт хийх, устгах, картаа холбож баталгаажуулах гэсэн товчлуур линкүүд өгөгдсөн байна. Та нэг болон түүнээс дээш тооны картыг энэ данс руугаа холбож болно. Карт чинь шинэчлэгдсэн өөрчлөгдсөн байсан ч үүгээр солиод байж болно. Энэ дансыг танаас өөр хэн ч мэдэхгүй, зөвхөн Paypal аюулгүй хадгалдаг. Тантай төлбөр тооцоо хийж байгаа харилцагч хүнд таны имэйл хаяг, мөнгөний хэмжээ байхад л харилцаж чадна. Үүнээс гадна, Paypal харилцагч та хоёрын хооронд хийсэн тохиролцоог аюулгүй байлгахын тулд голд нь баталгаажуулж өгдөг. Хэрэв харилцагч талууд маргалдсан тохиолдолд энэ асуудлыг зөв шийдэхийн тулд хэсэг хугацаанд харзнан зөв эзэнд нь олгох цаг олгодог. Харилцагч талаасаа бараагаа авч чадаагүй, эсвэл ирсэн бараа нь төлсөн мөнгөө буцааж нэхэмжилье гэвэл бүрэн боломжтой гэсэн үг. Ийм ч учраас Paypal дээр төлбөр хийж буй бүх харилцагч талууд хэлсэн амлалтандаа хүрч найдвартай бизнесийн харилцааг онлайн явуулах бүрэн боломжийг олгодог. 5. Төлбөр хийхэд та ихэвчлэн харилцагчтай арилжаа хийж байгаа вэб хуудсан дээр Pay by Paypal гэсэн товчлуурыг сонгоход л Paypal таныг автоматаар өөрийнхөө вэб хуудас руу авчирч, тэр хуудсан дээрээс таныг дансныхаа нууц үгийг оруулахыг асуудаг. Paypal дансны дугаар байхгүй байсан ч гэсэн таныг шинээр данс нээх (Create a Paypal Account) эсвэл шууд кредит, дебит картныхаа дугаарыг оруулаад төлбөр хийх сонголтууд ч бас бий. Харин та харилцагчийнхаа Paypal данстай холбогдсон имэйлийг мэдэж байвал Paypal вэб хуудасныхаа дансан дотроо Send Money гэдгийг дарж төлбөр хийж болно. Тэгвэл таны дэлгэцнээ доорх хүснэгт харагдана. Харилцагчийнхаа имэйл хаягийг оруулаад төлөх төлбөрийнхөө хэмжээг тавиад, ямар мөнгөн тэмдэгтээр төлбөр хийж байгаа ам доллар, евро, фунт стерлинг гэх мэт сонголтуудаа хийгээд доор нь байгаа гэр бүл, найзууддаа мөнгө  төлж байгаа эсвэл худалдаа хийж байгаа гэдгээ сонгоод л Continue гэдгийг нь дарчих. Хэдхэн секундны дараа танд төлбөр амжилттай төлөгдлөө гэсэн баталгаажуулсан зурвас үзэгдэх болно. 6. Төлбөрийн хүсэлт илгээхийн хувьд дээрхийн мөн адил Request Money гэсэн гол цэс рүү ороод хүлээн авагчийнхаа имэйл хаягийг оруулаад авах мөнгөнийхөө хэмжээг тавиад, мөнгөн тэмдэгтээ сонгоод л боллоо. Яг дээрхийн адил, найз нөхдөөсөө мөнгө авч байгаа эсвэл бараа үйлчилгээнийхээ мөнгийг нэхэмжилж байгаа гээд сонгож болно. Continue гэсэн товчлуурыг дармагц танд төлбөр нэхэмжилсэн имэйлийг харилцагч руу тань илгээж баталгаажуулахыг хүссэн хүсэлт тавина. Төлбөр нэхэмжлэхэд Paypal багахан хэмжээний төлбөр авдаг. Энэ талаар уншъя гэвэл доор нь байгаа линкийг дараад тодорхой мэдээлэл аваарай. Paypal -ын явуулдаг бусад үйлчилгээ, төлбөрийн хэмжээ, бусад асуудлын талаар та вэб хуудсан дээрээс нь ороод илүү тодорхой мэдэж болно. Youtube дээр ч бас яаж ашиглах тухай олон янзын видео байгаа. Хэрэгтэй гэсэн нэмэлт мэдээллээ бие дааж судлаад мэдээд аваарай. Энэ зааварчилгаа танд хэрэгтэй болсон байх гэж найдаж байна.