Хүмүүс таныг залхуу гэж дууддаг уу? (24 0f 31)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Хүмүүс таныг залхуу гэж дууддаг уу? (24 0f 31)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Манай Монголчууд заримдаа хажууд байгаа хүмүүсээ арай дэндүү доромжилно шүү. Доромжлоод байгаагаа ч мэдэхгүй, хүний хулхийг нь буутал нь нэр хоч өгч, өөртөө итгэлгүй, арчаагүй сул дорой хүн болгох нь бий.

Тэр хүмүүс үнэндээ өөрсдийгөө буруу юм хийгээд байна гэдгээ ч анзаардаггүй, заримдаа танд тус болчих санаатай иймэрхүү үгээр биднийг дууддаг шүү дээ.

Яг шударга хэлэхэд намайг ч бас аав маань залхуугаар нь дууддаг л байлаа. Аяга угаасангүй, гэр цэвэрлэсэнгүй гээд л аавдаа ээждээ загнуулан байж аягаа угаадаг байж билээ. Над шиг аав ээжээрээ, ах эгчээрээ ингэж дуудуулаагүй өссөн хүүхэд бараг л байдаггүй байх гэж бодож байна.

Одоо өнгөрсөн хойно нь бодоход хүүхдийг тэгж дуудах нь үнэхээр шударга бус байж. Бид Монголчууд гэхээрээ тэгдэг юм уу? Гэр бүлээсээ үр хүүхдүүдээ ингэж их ачаалалтай өсгөдөг, бараг ихэнх айлын хүүхдүүд л өөрсдийгөө залхуу гэдэг нэр хочтой нас биед хүрдэг байх.

Энэ нэр хоч биднийг нас биед хүрсэн дагасаар л байдаг. Ажил мэргэжил дээрээ ч бид яг тэр залхуу гэдэг хочоороо өөрийгөө дахин дахин доромжилдог юм билээ. Үнэндээ та залхуудаа биш, та дургүй зүйлээ, хийхийг хүсэхгүй зүйлээ, хийгээд урам авдаггүй орчин нөхцөлийг хүсдэггүй болоод л тэр.

Би таныг энэ залхуу гэдэг тодотголоосоо ангижрахад чинь туслахын тулд л энэ хувийн нууцаа дэлгэлээ шүү. Дараа нь Моника аяга угаадаггүй залхуу байсан юм байна гээд л намайг янзан бүрээр бодоод эхлэв. ккк

Та ч, би ч залхуу учраас хийдэггүй юм биш, үнэндээ  бид залхуурахгүйгээр зарим нэг юмыг хийх үе ч бас байдаг шүү дээ.

Би бол хичээл хийхдээ үнэхээр залхуу хүрдэггүй л охин байсан. Гэрээ цэвэрлэ гэхээр л хичээлээ хийгээд завгүй байна гэж шалтаг тоочдог охин байлаа даа ккк. Тэгэхээр би залхуу биш байгаа биз? Сэргэлэн л байхгүй юу, энэ охин чинь! Ийм шалтаг тоочдог байснаас надад алдсан юм алга. Одоо бол би аяга угаагч машинд аягаа хийгээд л угаасаа хийх дургүй ажлаа зохицуулдаг болсон. Гэрээ цэвэрлэхэд бол үнэхээр дуртай болсон шүү. Тэр үедээ л гэрээ цэвэрлээд байх надад тийм ч сонирхолтой санагддаггүй байсан болтой. Хүсвэл гэрээ цэвэрлэх цэвэрлэгч хөлслөөд дургүй ажлаа хүн хөлслөөд хийлгүүлсэн ч болно шүү дээ. За ер нь яриад байвал хийх дуртай ажлаараа амжилтанд хүрээд, хийх дургүй ажлаа дуртай хүн олж хийлгээд л таны асуудал шийдэгдэж болно гэсэн үг.

Та ч бас ялгаагүй, зарим юмыг хийхдээ залхуурдаггүй хийчихдэг шүү дээ… Тэгвэл залхуу хүрдэг ажлуудаа нэг хараад залхуудаа биш, харин ч өөр аргуудаар тэр залхуурдаг ажлуудаа зохицуулах арга барил олоод аваарай.

 

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>